Хэвлэлийн хүрээлэнгээс жил бүр эрхлэн гаргадаг “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр 2026” судалгааны тайлангаас хэвлэл мэдээллийн салбарын чухал тоон үзүүлэлтүүдийг цувралаар хүргэж буй. Энэ удаа орон нутгийн мэдээллийн хэрэгслийн тоо багассан дүнг танилцуулав. Сүү лийн жилүүдэд нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо буурч буй бөгөөд үүнд орон нутгийнхны сонин, телевиз, радио, цахим сайтын нөхцөл байдал тодорхой нөлөө үзүүлж байгааг судалгаанд онцолжээ. Тухайлбал, аймаг, орон нутгийн мэдээллийн хэрэгслийн тоо 2019 онд 128 байсан бол 2025 онд 85 болж цөөрчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 13-аар багассан үзүүлэлт аж. Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын дөнгөж найман хувь нь орон нутагт байдаг.
Мөн орон нутгийн сонины борлуулалтын хувь хэмжээ сүүлийн гурван жилийн хугацаанд тогтмол буурч буйг судалгаанд дурджээ. Тухайлбал, 2023 онд нийт сонины борлуулалтын долоон хувийг орон нутгийнх эзэлж байсан бол 2024 онд дөрөв, өнгөрсөн жил хоёр хувь болж буурчээ. Эдгээр үзүүлэлт нь хүн амын төвлөрөл, зах зээл, эдийн засгийн нөхцөл зэрэг хүчин зүйлс орон нутгийн хэвлэл мэдээллийн тогтвортой үйл ажиллагаанд шууд нөлөөлж байгааг харуулсныг судлаачид тэмдэглэжээ.
Ч.Туяа