Манай улсад энэ оны эхний есөн сард ирсэн жуулчны тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 19 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос танилцуулав. Тодруулбал, 1-9 дүгээр сард 718 940 мянган жуулчин Монголд иржээ. Үүний 33.4 хувийг нь оросууд эзэлж буй бол 24.2 нь хятад, 18.5 нь солонгос аялагчид байна. Хугацааны мөчлөгөөр нь авч үзвэл хоёрдугаар сард хамгийн цөөн буюу 39 320, долоодугаар сард олон буюу 150 257 аялагч ирсэн аж.
Жуулчдын статистикийг гаргахдаа суралцах, ажиллах, байнга оршин суухаас бусад зорилгоор хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн тоон үзүүлэлтэд үндэслэдэг гэж Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон тайлбарладаг. Харин тус салбарын судлаач, бизнес эрхлэгчид манай улсад сүүлийн үед ирсэн гадаадын иргэдийн олонх нь аялах бус, ажил эрхлэх зорилгоор хилийн дээс алхаж байгааг хэлж буй. Тухайлбал, наймдугаар сарын 27-нд Монголд 4317 гадаадын иргэн ирснээс 1550 нь орос, 949 нь хятад, 923 нь солонгос байжээ. Нийт жуулчны 60 ор чим хувь нь хөрш орноос ирсэн гэсэн үг. Энэ нь судлаач дын дээрх хардлага, таамаглалыг улам лавшруулж байна.
Тэрчлэн COP17-той холбоотойгоор манай улсад ирэх жуулчны тоо өнгөрсөн сард эрс нэмэгдэж, багагүй ашиг орлого төвлөрүүлсэн талаар төрийн байгууллагынхан мэдээлсээр буй. Бодит байдалд наймдугаар сард хүлээж авсан жуулчны тоо долоодугаар сарынхад ч хүрээгүй нь дээрх байгууллагын гаргасан статистикаас харагдана.
Н.Дүүл