“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллуулж эхэлжээ
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэх явцад хяналт тавих, үр дүнг эргэн мэдээлэх зорилго бүхий “Хотын дарга сонсож байна” платформыг нэвтрүүлснээ нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ.
2026-08-17
Бодлогын хүүгийн “марафон”
“Ковид-19”-ийн дараах инфляцын “хөөрөл”-ийг дарах гэсэн мөнгөний хатуу бодлогын мөчлөг дуусгавар болж буй. Дэлхийн санхүүгийн зах зээлд бодлогын хүүг тойрсон хэд хэдэн динамик өөрчлөлт ажиглагдаж байгааг эдийн засагчид дурджээ. Тухайлбал, олон улсад бодлогын хүүг хурдан бууруулах хүлээлт замхарч, эсрэгээрээ түүнийг өндөр түвшинд удаан хадгалах эрмэлзэл зонхилох болсон гэнэ. Үүнийг дэлгэрүүлэхээс өмнө бодлогын хүү гэж юу болох, энэ нь эдийн засагт яагаад чухал талаар уншигч танд тайлбарлая.
2026-08-17
Ужгирсан асуудлуудыг шийдэх эрх зүйн боломжийг судлах үүрэг өглөө
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр аймаг, сумуудад тулгамдсан асуудал болон өвөлжилтийн бэлтгэлтэй танилцахаар орон нутагт ажиллаад ирсэн. Тэрбээр үүний хүрээнд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай өнгөрсөн баасан гарагт уулзаж, орон нутагт санхүүгийн эрх мэдлийг үе шаттай нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэл хийх боломжийн талаар санал солилцлоо
2026-08-17
Цахимаар ч биш, танхимаар ч биш хичээллэнэ гэв үү, Боловсролын сайд аа
Зуслангаасаа гарч болох уу, гэрээсээ ажиллах уу, тэгш үү, сондгой юу, танхимаар хичээллэх юм уу, цахимаар уу гэх мэт асуултад тодорхой хариулт алга. Улаанбаатар хотын иргэд ойд төөрсөн сармагчин лугаа болчихлоо. “Сондгой дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох өдөр тэгш тоотойд нь шатахуун олгоно” гэж иргэдийнхээ янзыг үзэх нь эрхтэн, дархтнуудад л хөгжилтэй байх. Хичээлийн шинэ жил хэзээ мөдгүй эхлэх гэж байхад есдүгээр сарын 1-нд танхимаар орох, эсэх нь ч тодорхойгүй өдий хүрэв. Үүний “буруутан” нь COP17 гэх нь халаг байна.
2026-08-17
Хорих ангид “гээгдсэн”, хүүхдийн сурах эрхийг хуулиар нээв
Өнөө жилийн Үндэсний их баяр наадмын өмнөхөн, парламентын хаврын ээлжит чуулган хаахтай зэрэгцэн шахуу хуваариар бөөндөж баталсан олон хууль дундаас хамгийн их анхаарал татаж буй нь Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай юм. Үүгээр гэр бүлийн маргаан болон өсвөр насныхны холбогдсон хэрэгт хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг тэргүүнд тавих, төрөлжсөн шүүх болон тусгай журмаар илүү хүмүүнлэг, шуурхай шийдвэрлэх боломж бүрдүүлсэн юм.
2026-08-17
Газрын тосны компанийн ажилчдын байранд халдсан хүмүүсийг шалгаж байна
Цахим мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд хэсэг хүн хятад хүмүүсийн амьдарч буй орон байранд халдаж, эд хөрөнгийг нь онгичин өшиглөж, нэгжин тарааж байгаа бичлэг цацагдсан. Хууль сахиулагч биш атлаа бусдын эд хөрөнгөд ийнхүү дураараа халдаж, нэгжсэнийг иргэд буруушааж буй.
2026-08-17
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ
Уг нь Монгол Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооных учраас 50 муж улс бүгдэд нь ижил үйлчилдэг Үндсэн хуулиас бусдаар өөрийн газар нутагт хэрэгжүүлдэг эрүүгийн гэмт хэрэг, замын хөдөлгөөн, боловсрол, гэр бүл, бизнесийн зарим зохицуулалтын бие даасан хуультай байдаг. Харин Монгол нэгдмэл улс бөгөөд орон даяар нэг л Үндсэн болон холбогдох хуулиудыг дагадаг.
2026-08-17
Шатахуун хязгаарлалтгүй олгож эхэлсэн гэх ч урт дараалал үүссэн хэвээр байна
ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хот болон орон нутгийн ШТСуудын нөөцийг хугацаа алдалгүй нөхөн хангах үүргийг Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас аж ахуйн нэгжүүдэд өгчээ. Үүний хүрээнд шатахуун тээврийн машиныг саадгүй нэвтрүүлэхэд анхаарал хандуулах, нефтийн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг шуурхайлах чиглэлийг холбогдох байгууллагынханд өгсөн байна.
2026-08-17
Өмнөговьд Усны судалгааны тасаг байгуулав
Өмнөговь аймаг говийн бүс нутагт тулгарч буй усны нөөцийн хомсдол, чанарын асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, хяналт мониторинг хийх зорилгоор Байгаль орчны газрынхаа харьяанд Усны судалгааны тасаг байгуулжээ
2026-08-14
"Чи миний хамгийн хайртай гуниг"
Залуу найрагч А.Цасчихэрийн анхны түүвэр болох “44”-ийн зарим шүлгийг “Уран зохиол” буландаа онцолж байна. Түүний үгс их эмзэг хийгээд нандин аж. Тэрбээр өдгөөУнгар улсын Будапешт хотодсэтгэлсудлаачмэргэжилэзэмшижбуй юм. Одоогоос гурван жилийн өмнө уншигчдад хүргэсэн түүний эл түүвэр цаашид бичих урам зоригийг нь бадраасан хэмээв. Ингээд түүний “Өнөөдөр”-ийн уншигчдад зориулан илгээсэн шүлгүүдэд анхаарлаа хандуулна уу.
2026-08-14
“Тэнгэрийн” 75 хувийг багтаасан газрын зураг бүтээв
Олон улсын одон орон судлаачид дөрвөн тэрбум орчим од , эрхэс, галактикийг багтаасан одон орны газрын зураг бүтээжээ. Энэ нь тэнгэрийн эрхсийн 75 хувийг багтаасан бүтээл гэдгийг Оптик ба хэт улаан туяаны одон орон судлалын үндэсний шинжлэх ухааны сан (NSF NOIRLab)-гаас мэдээллээ. Харанхуй энерги (Физик, одон орон судлалаар бол орчлон ертөнцөд хамгийн их нөлөөлдөг эрчим хүчний хэлбэр.
2026-08-14
“Вояжер 2” одоо ажрахгүй
Дэлхийгээс 21.3 тэрбум километрийн алсад огторгуйн уудамд даялж буй “Вояжер 2” хөлгийн программ хангамжийг шинэчлэх код болон зааврыг энэ сарын эхээр дамжуулж, гайхамшигт түүх бүтээсэн талаараа НАСА-гийн мэргэжилтнүүд мэдээлэв
2026-08-14
Японы Засгийн газрын өр түүхэн дээд хэмжээндээ хүрч, нэг иргэнд 11 сая иен ногдож байна
Японы Засгийн газрын нийт өрийн хэмжээ энэ оны зургаадугаар сарын эцэст 1.35 квадриллион иенд хүрч, түүхэн дээд хэмжээгээ шинэчлэн тогтоолоо. Энэ нь өмнөх улирлын үзүүлэлттэй харьцуулахад өрийн хэмжээ 2.8 их наяд иенээр өссөн үзүүлэлт юм. Тус улсын Сангийн яамнаас мэдээлснээр өрийн хэмжээ ийнхүү нэмэгдэхэд нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбарын зардал татварын орлогоос хол давж, улмаар төсвийн зөрүүг нөхөх шаардлага үүссэн нь голлон нөлөөлжээ.
2026-08-14
Хүүхдэд аюултай 1407 цэг байгааг тодорхойлжээ
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүүхдийг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Хамтдаа шалгая, хамгаалъя” аяныг гурав дахь жилдээ орон даяар хэрэгжүүлж дуусжээ. Үүний хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, аминд аюул, эрсдэл учруулж болзошгүй 1407 цэг улсын хэмжээнд байгааг тодорхойлж, үүнийгээ 2916 гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулснаа мэдээллээ.
2026-08-14
Бээжин-Улаанбаатарын чиглэлд тогтмол нислэг үйлдэнэ
Монгол Улс, БНХАУ-ын агаарын тээврийн хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д үйлдвэрлэсэн “COMAC C919” зорчигч тээврийн агаарын хөлөг өнгөрсөн лхагва гарагт Бээжин-Улаанбаатар чиглэлд анхны олон улсын тогтмол нислэгээ үйлдэж, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. “Beijing сapital” олон улсын нисэх буудлаас хөөрсөн “CA723” дугаартай нислэгийг БНХАУ-ын “Air China” компани гүйцэтгэв.
2026-08-14
Нийслэлийн Мал эмнэлгийн газраас экспортын зарим гэрчилгээг олгохоор боллоо
Арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв, хялгас болон гэрийн тэжээвэр амьтанд хамаарах олон улсын мал эмнэлгийн зарим гэрчилгээг нийслэлийн Мал эмнэлгийн газраас олгохоор боллоо. Тус газрын эрх бүхий байцаагчдад олон улсын гэрчилгээ олгох мэргэжил, арга зүйн сургалтыг Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-аас зохион байгуулсны үндсэнд ийм чадамжтай болгосон байна.
2026-08-14
“Хүннү хот”-ын дэд станцын ажил 95 хувьтай байна
Манай улс Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд түшиглэн Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутагт Хүннү хот байгуулах ажлыг эхлүүлээд буй. Эл төслийн эхний ээлжийн инженерийн дэд бүтэц, хот байгуулалтын суурь бүтээн байгуулалт болох 220, 110, 35 кВ-ын “Сэргэлэн” дэд станцын ажил 95 хувьтай үргэлжилж байгааг нийслэлийн Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.
2026-08-14
Сүхбаатар дүүрэгт шинэ, хуучин орон сууцын үнэ “тэнгэрт хадлаа”
Орон сууцын үнийн индексийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос танилцууллаа. Тодруулбал, эл үзүүлэлт өнгөрсөн долоодугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар өссөн байна. Түүнчлэн шинэ орон сууцын үнэ 5.1, хуучных нь 6.8 хувиар тус тус нэмэгдсэн гэжээ. Өнөөгийн байдлаар шинэ, хуучин байрны нэг ам метрийн дундаж үнэ 4.7 сая төгрөг бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй бол Чингэлтэйд бага байгаа юм. Байршлын хувьд илүү дэлгэрүүлбэл, Сүхбаатарын талбай, 220 мянгат орчимд нэг ам метрийн ханш 7.9 сая төгрөг буюу хамгийн өндөр аж.
2026-08-14