Японы Засгийн газрын нийт өрийн хэмжээ энэ оны зургаадугаар сарын эцэст 1.35 квадриллион иенд хүрч, түүхэн дээд хэмжээгээ шинэчлэн тогтоолоо. Энэ нь өмнөх улирлын үзүүлэлттэй харьцуулахад өрийн хэмжээ 2.8 их наяд иенээр өссөн үзүүлэлт юм. Тус улсын Сангийн яамнаас мэдээлснээр өрийн хэмжээ ийнхүү нэмэгдэхэд нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбарын зардал татварын орлогоос хол давж, улмаар төсвийн зөрүүг нөхөх шаардлага үүссэн нь голлон нөлөөлжээ.
Тус улсын Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэнгийн статистикаар Японы нийт хүн ам 123 сая болж буураад байна. Нийт өрийн хэмжээг хүн амын тоонд харьцуулан тооцоолоход одоогоор нэг иргэнд ногдох улсын өрийн хэмжээ ойролцоогоор 11 сая иен болж байгаа юм. Хүн амын дунд өндөр настнуудын эзлэх хувь нэмэгдэж, төрөлт буурч байгаатай холбоотойгоор нийгмийн даатгал болон халамжийн сангийн ачаалал жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь төсөвт ирэх дарамтыг улам ихэсгэж буйг мэргэжилтнүүд онцоллоо.
Э.Сүйлэн