Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө багш, ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг, оношилгоог шуурхай зохион байгуулах удирдамжийг Боловсролын ерөнхий газраас гаргажээ. Боловсрол, Эрүүл мэндийн сайдын Багшийн эрүүл мэндийн талаар авах зарим арга хэмжээний тухай А/238, А/340 дүгээр тушаалын дагуу сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, үндсэн болон туслах багш, тогооч, гал тогооны туслах ажилтан, нярав, дотуур байрны багш, бусад ажилтныг хамар залгиурын арчдас, хеликобактери, шимэгч хорхойн шинжилгээнд хамруулж, арьсны халдварт өвчин, бамбайн даавар, сүрьеэгийн рентген, биеийн ерөнхий үзлэгт хамруулах аж. Мөн нэмэлтээр дууны хөвчийн дурангийн оношилгоо, мэдрэл, нүд, чих, хамар, хоолой, эмэгтэйчүүд, үе мөч, хавдрын маркер зэрэг 22 төрлийн үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжтой.
Сургалтын байгууллагуудыг дээрх зааврын дагуу харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, ЭМЯ-ны тусгай зөвшөөрөлтэй хувийн хэвшлийн эмнэлэг, лабораторид Эрүүл мэндийн сайдын холбогдох заавар, тушаалын дагуу багш, ажилтнуудаа энэ сарын 25-наас өмнө хамруулахыг анхаарууллаа.
О.Ундрах