Өмнөговь аймаг говийн бүс нутагт тулгарч буй усны нөөцийн хомсдол, чанарын асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, хяналт мониторинг хийх зорилгоор Байгаль орчны газрынхаа харьяанд Усны судалгааны тасаг байгуулжээ. Тус тасаг нь Алтайн өвөр говийн сав газрын захиргааныхантай хамтран ундны болон бэлчээрийн усны чанар, найрлагад байнгын хяналт тавихаас гадна гүний ордуудын нөөцийн өөрчлөлт, уул уурхайн компаниудын усны хэрэглээг судалж, тодорхой давтамжтайгаар мониторинг хийх нь.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны удирдлагууд Усны судалгааны тасгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор усны чанар хэмжигч зөөврийн багаж хэрэгсэл, шаардлагатай төхөөрөмжүүдээр хангажээ. Ингэснээр нийслэл дэх лабораторид дээж илгээж хугацаа алдах шаардлагагүйгээр усны чанар, найрлагыг шинжлэх, орон нутаг, сумдад дуудлагаар ажиллаж, анхдагч тоон мэдээллийг шуурхай гаргаж авах боломж бүрджээ.
Н.Мишээл