Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

“MongolZ”-ынхон плей-оффт Францын “Vitality” багтай тоглоно

Унгарын Будапешт хотод цахим спортын “CS2” төрлийн энэ оны сүүлийн мэйжор тэмцээн үргэлжилж байна. Эл тэмцээний III шатны тоглолт өндөрлөж, плей-оффт өрсөлдөх найман багийн нэр тодорсон. Ази, Номхон далайн бүс нутгийн төлөөлөл болсон “MongolZ” багийнхан III шатнаас мэйжорыг эхлүүлж, 3-1 гэсэн амжилттай плей-оффт шалгарсан.
2025-12-11

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулна

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, оновчтой болгон, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрын хуралдаанаар зарим шийдвэр гаргалаа. Өнөөдрийн байдлаар дээрх боомтоор хоногт дунджаар 1400 орчим авто тээврийн хэрэгсэл нэвтэрч, оны эхний 11 сарын гүйцэтгэлээр экспортолсон нүүрсний хэмжээ 41.2 сая тонн байгаа аж. 
2025-12-11

Трамп хоёр бизнесменийг Москва руу илгээжээ

Трампаар овоглосон “Энхийн төлөвлөгөө” гэгч дэлхий дахины анхаарлын төвд байна. Орос, Украины хоорондын хямралыг зохицуулахад чиглэсэн энэ “төлөвлөгөө” олон шатанд, янз бүрийн хүрээлэлд яриа хөөрөө болж буй ч ахиц тун ялихгүй, гол хоёр тал тохиролцоонд хүрээгүй байгаа.
2025-12-11

Ц.Хулангийн “Эргэлт” номыг сурвалжилсан тэмдэглэл

Нар сар шиг сацарч, навч цэцэг шиг дэрвэж явсан миний мэддэг яруу найрагч Хулан энд алга байлаа. “Эргэлт” ном цоо шинэ өнцгөөс надад Цоодолын Хуланг нээж өглөө. Бодлогоширч мэлмэрсэн, гэрэлтэж гэгээрсэн Янжинлхам бурхан адил миний өмнө тэрбээр амилан босч ирлээ.
2025-12-11

Япон, Турк улсаас оргодол этгээдүүдийг баривчлан авчирлаа

Интерполоор эрэн сурвалжилж байсан хоёр гэмт этгээдийг албадан авчирсан талаараа цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, интерполын улаан булангийн зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлагдаж байсан М-г энэ сарын 4-нд Япон Улсаас баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тэрбээр 2023 онд Эрүүгийн хуулийн 16.3.1-т зааснаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, гадаад улсад оргон зайлсан байжээ.
2025-12-11

Олон тооны бөхөнгийн эвэр хилээр гаргахыг завджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн дэд ахлагч Э.Бадрах, Л.Батсайхан нар Монгол Улсаас БНХАУ руу гарах чиглэлийн 1294 дугаартай ачааны галт тэргэнд есөн боодол эд зүйл нууж, хууль бусаар хил давуулахаар завдсан этгээдүүдийг уржигдар 21.00 цагийн орчимд илрүүлжээ. Журмын дагуу холбогдох байгууллагын бүрэлдэхүүний хамтаар нарийвчлан шалгахад, 34.2 килограмм буюу 152 ширхэг бөхөнгийн эвэр болох нь тогтоогдож, харьяа байгууллагад шилжүүлсэн байна. Манай улсад 23 мянган тоо толгой бөхөн байдаг гэх судалгаа бий. Монгол бөхөнгийн тархцын 60 орчим хувь нь ГовьАлтайд байдаг бол үлдсэн 40-өөд хувь нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт бий аж.
2025-12-11

Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн төслүүдийн үр дүнг үнэлэв

ЭМЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн ээлжит хурлаар эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн төслүүдийн үр дүнг хэлэлцэж, үнэллээ. Тухайлбал, Анагаах ухааны хүрээлэнгийн доктор, дэд профессор Б.Батболдын удирдсан “Монгол Улс дахь бүдүүн, шулуун гэдэсний хавдрын тархалт, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн судалгаа, микрофлорын өөрчлөлт”, Улсын гуравдугаар төв эмнэлгийн доктор, дэд профессор С.Наранцэцэгийн чиглүүлсэн “Зүрхний дутагдал өвчний оношилгоо, эмчилгээ, хяналтын цогц менежментийг хэрэгжүүлэх нь” төслийг улсын төсвийн санхүүжилтээр тус тус амжилттай хэрэгжүүлж, үр дүнд нь шинэ техник, технологи, эмчилгээний арга, хэрэгсэл нутагшуулсан байна.
2025-12-11

Дөрвөн улирлын ухаалаг хүлэмж барих 30 мянган ам.долларын хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Сэлэнгийн төв Сүхбаатар сумд 20 га газарт, дөрвөн улирлын ухаалаг хүлэмж барих хэлэлцээрт аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, БНСУ-ын “Агротек” ХХКийн ерөнхийлөгч И Сон Чүн нар өчигдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр Өмнөд Солонгосын талаас хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа хийх, хүлэмж барихад нийт 30 000 ам.долларын хөрөнгө оруулахаар болов. Сүхбаатар сумд 70 мВтын дулааны цахилгаан станц барьж буй тул хүлэмжийн цогцолборын эрчим хүчний асуудал шийдэгдэнэ гэдгийг албаныхан онцолсон. Хэлэлцээрийн үр дүнд ухаалаг хүлэмж, жимс, ногооны үржүүлгийн цогцолбор байгуулан, энд ажиллах инженер, техникчийг шат дараатайгаар бэлтгэх гэнэ.
2025-12-11

Газрын ховор элементийн борлуулалтаас ирэх 20 жилд 22.6 их наяд төгрөг олно

Газрын ховор элементийн (ГХЭ) хэтийн төлөвийн судалгааг өчигдөр АМГТГ-аас танилцууллаа. Манай орны хувьд одоогоор ГХЭ-ийн бүртгэлтэй зургаан орд байгаагаас 500 орчим сая тонн хүдэрт 2.4 сая тонн исэл агуулагдаж буй гэнэ. Түүнчлэн ГХЭ-ийн хайгуулын долоо, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаагаас нийт 11.5 тэрбум төгрөгийг хайгуулд зарцуулжээ.
2025-12-11

Бараа, үйлчилгээний үнэ 8.2 хувиар өсжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.2, сарын өмнөхөөс 0.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Ар­ван­нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7.6, үйлчилгээнийх 9.8, хүнсний бүтээгдэхүүн 11.8 хувиар нэмэгдсэн аж. Түүнчлэн Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 8.8, Улаанбаатарт үйл­чилгээний бүлгийнх 11.3, хүнснийх нь 12.4 хувиар тус тус нэмэгдсэн байна.
2025-12-11

С.БАЙГАЛМАА: Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлын асуудалд яаруу сандруу хандаж болохгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дам­дин­ням нар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өнгөрсөн сарын 25-нд УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. 11 бүлэг бүхий цомхон тус хуулийн төсөл нь стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой хэмээн УИХ-ын чуулганы арваннэгдүгээр сарын 27- ны нэгдсэн хуралдаанд яаралтай горимоор хэлэлцсэн юм.
2025-12-11

“Оюутолгой” ХХК 15 банканд 4.4 тэрбум ам.долларын зээлтэй

Оюутолгойн бүлэг ордын ашиглалт тойрсон сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжлэв. Үүгээр “Оюутолгой” төслийн ерөнхий танилцуулгыг хийж, улмаар хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулах үеийн санхүүжилт, хүүгийн хувь, үүнээс Монгол Улс ямар ашиг, хувь хүртэх талаар шинжээчийн дүгнэлтийг сонсож, гэрч, оролцогчдоос тодрууллаа. Эл өдрийн сонсголд 109 гэрч дуудсанаас 84 нь оролцсон байна. Үүнд Засгийн газрын гишүүн асан С.Баярцогт, Н.Батбаяр, Р.Раш, УИХ-ын дарга асан З.Энхболд, Д.Лүндээжанцан, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүтэн ирсэн юм.
2025-12-11

Иргэдийн эмзэг, нууц мэдээллийг цахим системээр хяналтгүй дамжуулж байна гэв

Хүний эрхийн олон улсын өдөр өчигдөр тохиолоо. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг соёрхон баталснаар дэлхий нийтээрээ энэ өдөр хүний эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, уг асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулсаар ирэв. Тунхаглалд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хүн бүхэн заяагдмал эрхтэй байхыг анх тунхагласан билээ.
2025-12-11

Салах vs Слот: “Ливерпуль”-д юу болж байна вэ

“Аваргуудын лиг”-т “Интер” багтай тоглох “Ливерпуль”-ийн бүрэлдэхүүнд М.Салах багтаагүй нь сүүлийн үед тус багт үргэлжилж буй дуулианы оргил цэг боллоо. “Ливерпуль”-ийн лидер, амьд домог болсон египет тоглогчийн форм тааруу байгаа учраас Премьер лигийн сүүлийн гурван тойрогт сэлгээнд суусан бол энэ удаад тоглолтын мэдүүлэгт ч багтсангүй. Энэ нь хэд хоногийн өмнө М.Салахын өгсөн ярилцлагаас шалтгаалсан байх бүрэн магадлалтай юм.
2025-12-10

Усан доорх шатрын дэлхийн аварга тодорлоо

АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн стандарт бус тоглолтоороо алдартай билээ. Тэрбээр саяхан цэнгэлдэх хүрээлэнд болсон шатрын тэмцээнд түрүүлж, цахим спортын Дэлхийн цомын тэмцээнд оролцох шахаж, худал яриаг илрүүлдэг төхөөрөмжийн туршилтад хамрагдаж байв. Тэгвэл тэрбээр саяхан усан доорх шатрын дэлхийн аварга болжээ.
2025-12-10

183 аж ахуйн нэгжид ус ашигласны төлбөрт 132.3 тэрбум төгрөг ногдуулжээ

Усны тухай хуулийн 28.4-т заасны дагуу хоногт 100 шоо метрээс их ус зарцуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглуулах нөөцийн дүгнэлт гаргадаг. Үүнд Усны газар хяналт тавин ажилладаг. Тэгвэл 2025 онд уул уурхай, барилга, эрчим хүч, үйлдвэрлэл, үйлчилгээний зэрэг салбарын 183 аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглуулах дүгнэлт шинээр гаргасныг Усны газраас өчигдөр мэдээллээ. Дүгнэлтийн дагуу эдгээр аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн нөөц ашигласны төлбөрт 132.3 тэрбум төгрөг ногдуулсан байна.
2025-12-10

Японд газар хөдөлж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлажээ

Япон Улсын зүүн хойд хэсэгт уржигдар 23.15 цагт газар 7.5 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 30 гаруй хүн гэмтэж, Аомори мужийн 2700 орчим айл өрх цахилгаангүй болжээ. Тус улсын Цаг уурын агентлагаас мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Аомори мужийн Номхон далайн эргээс холгүй, 54 км-ийн гүнд бүртгэгдсэн аж. Улмаар атомын цахилгаан станцуудтай ойролцоо амьдардаг 90 000 хүнийг нүүлгэн шилжүүлэв. Аомори, Иватэ, Хоккайдо зэрэг мужид чичирхийлэл хамгийн их мэдрэгдсэн бөгөөд сэрэмжлүүлэг зарласан ч гурван цаг хагасын дараа түвшнийг нь бууруулж, өчигдөр 06.20 цагт бүрэн цуцалсан байна
2025-12-10

Гэр хороололд хийн түлш ашиглах аюулгүй ажиллагааг хангахад БНСУ-тай хамтарна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) болон БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорацын (KGS) төлөөллийг өчигдөр хүлээн авч, хоёр улсын хамтын ажиллагаа, ирээдүйн төлөвлөгөөний талаар ярилцлаа. Монгол болон БНСУ-ын геологи, уул уурхай, газрын тосны салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой өргөжин тэлж буй аж.
2025-12-10

Айн-Жалудын домог

Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач хол­богдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байна. 2010 оны БАЛДОРЖ шагналд сэтгүүлч, зохиолч Баасан­­­­­гийн Номинчимэд “Айн Жалудын домог”, “Энэтхэг дэх Их монголчуудын түүх” нийтлэлээрээ “Шилдэг-10”-т шалгарсан юм.
2025-12-10

“Төгрөг-100 жил” марк, дурсгалын 100 000-тын дэвсгэрт худалдаанд гаргав

Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанк, “Монгол шуудан” компани хамтран “Төгрөг-100 жил” марк болон дурсгалын 100 000 төгрөгийн дэвсгэртийг худалдаанд гаргажээ. Тус маркад халуун даралтын аргаар 22 каратын алтан ялтас суулган, товгор дармал эффект үүсгэж, нанофольго буюу мөнгөн тэмдэгтийн өндөр нарийвчлал бүхий таван төрлийн хамгаалалтын элемент оруулснаараа онцлог болжээ.
2025-12-10