Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын явц 40 хувьд хүрчээ
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумд барьж буй 90 МВт-ын хүчин чадалтай, жилд 360 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлын явц 40 орчим хувьтай байгааг мэдээллээ. 2030 оны тавдугаар сард ашиглалтад оруулах уг станц баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн системийг ч дэмжинэ хэмээн тооцож буй юм.
2026-09-15
Дэлхийн хэмжээнд ховордсон 148 зүйлийн шувууны амьдрах орчныг хамгаална
Дэлхийн хамгийн томоохон сүлжээ байгууллагуудын нэг Олон улсын амьд байгаль, шувуу хамгаалах холбооноос Бүгд Найрамдах Кени Улсын Найроби хотноо зохион байгуулж буй Шувуудын нүүдлийн замын дээд хэмжээний уулзалтад 120 орны 125 түнш байгууллагын төлөөлөл болон судлаач, экологичид оролцож байна. Үүнд манай улсаас Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаачид оролцож буй аж.
2026-09-15
Өнгө засдаггүй хот, мөнгө зарцуулдаггүй компаниуд
Энхтайвны өргөн чөлөөнд буюу Баянгол дүүргийн V хорооны нутаг дахь “Гор газ” компанийн шатахуун түгээх станцын эргэн тойрныг та анзаарсан уу. Өмнө нь “Жаст ойл” шатахуун түгээх станц байсан тус газрыг хэтрүүлж хэлбэл дайн байлдааны хөлд нэрвэгдэн, эвдэрч сүйдэж дээ гэлтэй. Түгээгүүрийг халхлах том саравчных нь дээвэр, ирмэгний өнгөлгөө хууларч, сарайсан төмөр үлдсэнийг эс тооё гэхэд түгээгүүр лүү “хөтөлдөг” авто зам, эргэн тойрных нь асфальт хуурч, сул шороо бүрхжээ.
2026-09-15
ШШГЕГ-ын удирдлага салбарын сайдынхаа шахалтыг эсэргүүцлээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын дарга, бригадын генерал А.Намсаманд тэргүүтэй удирдлага өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ХЗДХЯны эрх бүхий албан тушаалтны байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
2026-09-15
Цагаан нөмрөгтэй алуурчдад цаазын ял оноосон нь
Нацист Германы дээд удирдлагын хэргийг Нюрнбергийн шүүхээр шийдвэрлэсэн эхний буюу гол хуралдаан болсноос хойш 12 удаа уг хэргийг хэлэлцсэнээс хамгийн жихүүцэм нь 1946 оны аравдугаар сарын 25-нд эхэлсэн байдаг. Энэ нь бөөнөөр хорих лагерьт байсан хүмүүс дээр туршилт хийсэн гуравдугаар Рейхийн эмч нарын үйлдсэн хэргийг шүүсэн хурал байсан аж. Хэрэгтний суудалд 20 эмч, төрийн гурван ажилтан сууж байв. Уг ажиллагаа түүхэнд “Карл Брандтын эсрэг АНУ” нэрээр бичигдэж үлдсэн байна. Гол буруутан нь фюрерийн хувийн эмч. Түүнийг зургаан хүний хамт цаазаар авсан.
2026-09-14
Валютаар “урсаж” буй анхаарал
“Сайхан мэдээгээр сонин зарж чадахгүй” гэх үг бий. Орчин цагт уншигч таны анхаарлын төлөөх өрсөлдөөн өглөө сэрэхээс л эхэлдэг болжээ. Дуулиант мэдээ, эхнэр, нөхрийн сошиал дахь хэрүүл, ажлаас ирсэн зурвас, цахим шуудан, товхимол, “TikTok”, “Youtube”-ийн богино бичлэгүүдээс авхуулаад тэр бүх мэдээллийн урсгалд хэн хүнгүй “хүлүүлсээр” буй.
2026-09-14
Аюулт үзэгдэл, ослоос 3963 хүний амь аварчээ
Улсын хэмжээнд он гарснаас хойш эхний найман сарын байдлаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 3545 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3963 хүний амь аварч, 54.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалжээ.
2026-09-14
Халтар хотоо хариуцсан хүмүүс нь өөрсдөө цэвэрлэ
Хүүхэд, залуус сайн дураараа нэгдэж, өнгөрсөн бямба гарагт Тусгаар тогтнолын талбайг угааж, цэвэрлэв. “Цэмбэгэр Улаанбаатар” төслийг санаалчлагч А.Ням-Од энэхүү цэвэрлэгээг зохион байгуулсан бөгөөд тав дахь удаагийн эл арга хэмжээнд 500 орчим хүүхэд оролцсоныг онцолсон. Гэвч энэ сайрхах хэрэг мөн үү.
2026-09-14
Шатахууны нийлүүлэлт, газрын тосны хайгуул, олборлолтыг өсгөхөд урд хөрштэй хамтрах нь
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпорац (China national petroleum corporation CNPC)-ын удирдлагатай уулзаж, хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал тавьж, хамтран ажиллахаар тохиролцсон байна.
2026-09-14
Долоон аймагт тарвага агнах зөвшөөрөл олгожээ
БОУАӨЯ-наас Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймагт 5000 гаруй тарвага агнах зөвшөөрөл олгожээ. Үүний дагуу иргэд байгаль хамгаалагчийн зөвшөөрөл авч, амьтны нөөц ашигласны төлбөр төлснөөр аравдугаар сарын 15 хүртэл дээрх аймгийн нутаг дэвсгэрт тарвага агнах, барих боломжтой болов.
2026-09-14
“Эрдэнэт үйлдвэр”-ийн молибдены баяжмалыг анх удаа биржээр арилжив
“Эрдэнэт үйлдвэр”-ийн молибдены баяжмалын анхны арилжааг өнгөрсөн баасан гарагт Монголын хөрөнгийн биржээр хийжээ. Уг арилжаагаар 44 хувиас багагүй агуулгатай нойтон болон хуурай нийт 988 тонн баяжмалыг доод үнээр буюу 28 317 орчим ам.доллароор борлуулсан байна. Ингэснээр молебдины баяжмалыг зах зээлийн нөхцөлд тохируулан борлуулах, худалдан авагчдын оролцоог нэмэгдүүлэх, борлуулалтын сувгийг өргөжүүлж, борлуулалтын үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэх боломж нэмэгдэж буй гэнэ.
2026-09-14
Номын сангуудыг олон улсын каталогийн сүлжээнд нэгтгэнэ
“Номын сан: Өнөөдөр, маргааш-V” форум МУИС-ийн хичээлийн I байранд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус форумаар олон улсын каталогийн сүлжээнд Монголын номын сангуудыг олон улсын каталогийн сүлжээнд нэгтгэх боломж болон каталогчдын ур чадварыг дээшлүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
2026-09-11
Амралтын өдрүүдийг өнгөлөх тоглолтууд
Намрын налгар өдрүүдэд соёл, урлагийн арга хэмжээнүүд ар араасаа хөвөрсөөр нийслэлийн үдшийг дуу хуураар чимж байна. Иймд уншигчдадаа зориулан ойрын өдрүүдэд болох онцлох арга хэмжээнүүдийг багцлан хүргэе.
2026-09-11
Баяндэлгэр, Онгон сумд тусгай хамгаалалттай газар байгуулна
Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS)- ийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан Сүхбаатар аймгийн Байгаль орчны газартай хамтран тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болжээ.
2026-09-11
Хөшөө дурсгалаа хөсөр хаясан Улаанбаатар
Дэлхийн хотууд өндөр шилэн барилга, асфальтан зам, орчин үеийн дэд бүтцээрээ өрсөлдөж, өнгө төрх нь улам бүр адилсаж байна. Харин тухайн хотыг бусдаас ялгаж, дахин давтагдашгүй онцлогийг нь хадгалж үлддэг зүйл бол түүний түүх, соёлын ой санамж болсон хөшөө дурсгалууд билээ. Тэдгээрийн цаана тухайн ард түмний туулсан замнал, эрхэмлэж ирсэн үнэт зүйл, оюун санааны ертөнц оршин байдаг.
2026-09-11
“5star” багийнхан цувралыг ялалтаар өндөрлүүллээ
БНХАУ-ын Жянсү мужийн Сүжоү хотод энэ сарын 13 хүртэл үргэлжлэх нэг сая ам.долларын шагналын сантай “Fissure playground 3, Counter-strike 2” тэмцээний хэсгийн шатнаас “The MongolZ”-ынхон нутаг нэгт “5star” багийнханд 0:2-оор хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ. Тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг хоёр хэсэгт хуваагдан, давхар хасагдах системээр өрсөлдөж буй.
2026-09-11
Хүүхдийн цэцэрлэгийн ойролцоо хоёр хүний амийг хөнөөжээ
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын төв дэх хүүхдийн цэцэрлэгийн хашаанд хүмүүс архи ууж байсан хүмүүсийн хоёр нь халдлагад өртөн амиа алджээ. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 7-ны шөнө уг хэрэг гарсан бөгөөд 18-20 настай гурван залуу архидаж байгаад маргалдсан аж.
2026-09-11