Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын төв дэх хүүхдийн цэцэрлэгийн хашаанд хүмүүс архи ууж байсан хүмүүсийн хоёр нь халдлагад өртөн амиа алджээ. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 7-ны шөнө уг хэрэг гарсан бөгөөд 18-20 настай гурван залуу архидаж байгаад маргалдсан аж.
Улмаар 20 настай М нь 18-тай Г, 19-тэй М нарын амийг мэсээр бүрэлгэсэн гэнэ. Уг хэргийг өдгөө Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Г.Орчлон