“Номын сан: Өнөөдөр, маргааш-V” форум МУИС-ийн хичээлийн I байранд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус форумаар олон улсын каталогийн сүлжээнд Монголын номын сангуудыг олон улсын каталогийн сүлжээнд нэгтгэх боломж болон каталогчдын ур чадварыг дээшлүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ удаагийн форумд Монголын нийтийн болон их, дээд сургуулийн номын сангийн төлөөллүүдээс гадна Харвард, Колумби, Өвөр Монголын их сургууль болон АНУ-ын Конгрессын номын сангийн төлөөлөл оролцож, илтгэл тавьж буйгаараа онцлог юм.
Тус форумыг жил бүрийн есдүгээр сард Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг уламжлалтай. Тухайлбал, 2022 онд “Номын санч мэргэжил: Өнөөдөр, маргааш”, 2023 онд төрийн өмчийн зургаан их сургуулийн номын сангийн хамтын ажиллагаа, 2024 онд их, дээд сургуулийн номын сангийн хөгжил, хэтийн төлөв, 2025 онд академик номын сангийн хөгжлийн чиг хандлага сэдвийн хүрээнд тус тус зохион байгуулжээ. Улмаар 2025 оноос олон улсын түвшний форум болон өргөжүүлсэн байна.
Э.Сондор