Улсын хэмжээнд он гарснаас хойш эхний найман сарын байдлаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 3545 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3963 хүний амь аварч, 54.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалжээ. Дээрх гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2734 нь гал түймэр, 577 нь зам, тээвэр, ус, өндрөөс унасан зэрэг осол болон төөрсөн сураггүй болсон зэрэг хүний аюулгүй ажиллагаатай холбоотой байж. Мөн энэ хугацаанд газар 35 удаа хөдөлж, биологийн гаралтай 99 аюулт үзэгдэл бүртгэгдсэн аж. Харин 100 нь ус, цаг уурын гаралтай гэнэ.
ймэр 19 634 удаа гарсны 10 128 нь Улаанбаатарт бүртгэгджээ. Галын улмаас 360 хүн нас барж, 331 иргэн гэмтжээ. Тухайлбал, гал түймрийн дуудлага 2023 онд 3075, 2024 онд 3510, 2025 онд 4229 болж, жил ирэх бүр нэмэгдэж буй тул иргэдийг сэрэмжтэй байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулав.
Ч.Болор