“Эрдэнэт үйлдвэр”-ийн молибдены баяжмалын анхны арилжааг өнгөрсөн баасан гарагт Монголын хөрөнгийн биржээр хийжээ. Уг арилжаагаар 44 хувиас багагүй агуулгатай нойтон болон хуурай нийт 988 тонн баяжмалыг доод үнээр буюу 28 317 орчим ам.доллароор борлуулсан байна. Ингэснээр молебдины баяжмалыг зах зээлийн нөхцөлд тохируулан борлуулах, худалдан авагчдын оролцоог нэмэгдүүлэх, борлуулалтын сувгийг өргөжүүлж, борлуулалтын үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэх боломж нэмэгдэж буй гэнэ.
“Эрдэнэт үйлдвэр” нь жилд дунджаар 40 сая тонн хүдэр боловсруулж, 600 мянга орчим тонн зэсээс гадна 4500-5000 тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг аж. Түүнчлэн энэ оны эхний улиралд 1.6 мянган тонн молибдены баяжмал бэлтгэжээ.
С.Дулам