БОУАӨЯ-наас Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймагт 5000 гаруй тарвага агнах зөвшөөрөл олгожээ. Үүний дагуу иргэд байгаль хамгаалагчийн зөвшөөрөл авч, амьтны нөөц ашигласны төлбөр төлснөөр аравдугаар сарын 15 хүртэл дээрх аймгийн нутаг дэвсгэрт тарвага агнах, барих боломжтой болов.
Хэрэв зөвшөөрөлгүйгээр тарвага агнавал хууль бус агнуурт тооцох бөгөөд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 150- 300 мянган төгрөгөөр торгож, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна.
У.Сүрэн