Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

АН-ынхан УИХ-ын даргыг Цэцэд өгөхөөр болов

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ. Үүгээр 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Тэгвэл Засгийн газраас өргөн барьсан тодотгол болон 2027 оны төсвийн төсөл нь Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн АНынхан үзжээ. Тус намын удирдлагууд уржигдар хуралдаж, дээрх төсвийн төслүүд нь Үндсэн хууль, бусад хуулийг зөрчсөн байж болзошгүй гэсэн байна.
2026-09-07

Б.Жүгдэр, М.Могойтор нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд баасан гарагт төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
2026-09-07

Цэргийн цагдаагийн ахлагчийг хөнөөгөөд цогцсыг нь нуужээ 

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч, тус анги дахь цэргийн цагдаагийн ахлагч Ц.Лхагвасүрэн энэ оны долоодугаар сарын 9-нөөс хойш сураггүй алга болсон юм. Бүтэн хоёр сар орчим гэртээ ирэхгүй, сураггүй байсан тул түүний ар гэрийнхэн олон нийтийн сүл­жээнд “Яаралтай олоход туслаач” хэмээн зар байршуулж, зургийг нь нийтэлсэн. Мөн цагдаагийн байгууллагад ч ханджээ.
2026-09-07

“Өнөөдөр” сонины баг, тамирчид аваргын цом өргөлөө 

“Монгол ньюс” медиа групп болон “Өнөөдөр”, “UB post” сонины 30 жилийн ойд зориулсан хэвлэл мэдээллийн байгууллагуудын боулингийн тэмцээн энэ сарын 5-нд “King Bowling” төвд амжилттай болж өндөрлөв. Тэмцээнд Eagle TV, 24tsag.mn, NTV, MPA, ikon.mn, MNB, “Өнөөдөр” сонин, “Монголын мэдээ”, Champ Media, Urug.mn, Montsame зэрэг нийт 11 байгууллагын баг тамирчид оролцов.
2026-09-07

Монтенегро Улсын Ерөнхийлөгч айлчилна 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович энэ сарын 8-10-нд манай улсад төрийн айлчлал хийх юм байна. 
2026-09-07

Эдийн засгийн өсөлт, экспортын ахиц иргэдэд хүртээлгүй байна 

Хамгийн сүүлд гаргасан статистикаар буюу өнгөрсөн долоодугаар сард манай улсын хэмжээнд инфляц 13 хувьд хүрснийг Монголбанкнаас мэдээлсэн. Энэ нь тус банкны зорилтот түвшнээс бараг 2.1 дахин нэмэгдсэн үзүүлэлт. Мөн инфляцыг зургаа дээр нэмэх, хасах хоёр нэгж хувиар хэлбэлзэнэ гэсэн тооцооноос нь даруй таван нэгжээр өссөн дүн юм. Ийнхүү инфляц нэмэгдсээр байх нь тогтмол орлоготой, ялангуяа цалингаас өөр амьжиргааны орлогогүй иргэдийг ядууралд хүргэх бодит шалтгаан болно.
2026-09-07

Статистикийн салбарт хиймэл оюуны өгөгдлийн экосистем хөгжүүлэх нь 

Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ныхон Азийн хөгжлийн банк болон БНСУ-ын Үн­­дэс­­ний мэдээллийн агентлагтай хамтран “Мон­гол Улсын статистикийн салбарт хиймэл оюуны өгөгдлийн экосистем хөгжүүлэх” төслийг эхлүүллээ. Таван жилийн хугацаанд хэ­рэг­­жүү­­лэх энэхүү төслийн хүрээнд байгуул­лагын түвш­ний хиймэл оюуны агент суурьтай платформын архитектурын үндсэн загвар хөг­жүүлсэн байна.
2026-09-07

Дархан-Уул аймгийн аяллын брэнд чиглэлийг тодорхойлно гэв 

Японы ЖАЙКА болон Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд аялал жуулчлалын гол бүс нутаг бүхий аймгуудын брэнд чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлыг төвийн бүсээс эхлүүлжээ.
2026-09-05

Туул гол дагуу эрсдэлтэй газруудад 20 самбар байршуулжээ 

Усны ослын эрсдэл өндөр, хүн олноор цуглардаг нийслэлийн таван дүүрэг, найман аймгийн 23 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Мөн улсын хэмжээнд хэрэгжүүлж буй “Бүү бас” гол, усны ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяны хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул голын дагуух эрсдэл бүхий 20 байршлыг тодорхойлон, сэрэмжлүүлэг самбар байршуулжээ.
2026-09-05

Боловсролын зээлийн сангийн журмын төсөлд санал авч байна 

Боловсролын зээлийн сангийн Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, зээл эргэн төлүүлэх журмыг шинэчлэхээр болж, төсөлд санал авч эхэллээ. Уг журамд 2024, 2025, 2026 оны гуравдугаар сард тус тус өөрчлөлт оруулсан бөгөөд өнөө жил ийн хоёр дахиа шинэчлэхээр болсонд эцэг, эхчүүд бухимдалтай байгаа юм.
2026-09-05

Ногоон өрх, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах нь 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Но­гоон үндэстэн”, “Хашаандаа сайхан амь­даръя” төрийн бус байгууллагынхан хамтран “Бүтээгч чингэлтэйчүүд” уралдаан зарлажээ. Энэ нь өнгөрсөн хугацаанд тус дүүргийн хэмжээнд хэрэгжүүлсэн “Өрх бүр таван мод” аянд амжилттай оролцож, хашаа, гудамж, талбай, хотхон, хороололдоо модлог ургамал, хүнсний ногоо тарьсан, ногоон байгууламж бий болгосон үлгэр жишээ өрх, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилготой аж. 
2026-09-04

Монгол, Тайландын иргэдийн харилцан визгүй зорчих хугацаа 30 хоног болжээ 

Монгол, Тайландын хаант улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу иргэд аялал жуулчлалын зорилгоор 60 хүртэл хоног харилцан визгүй зорчдог байсныг 30 болгон бууруулсан байна. Тодруулбал, Тайландын Засгийн газар гадаадын иргэдэд визийн чөлөөлөлт үзүүлэх журмаа шинэчлэн дээрх зохицуулалтыг энэ сарын 15-наас эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн аж.
2026-09-04

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл эхэллээ 

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл өчигдрөөс эхлэв. Энэ удаад өмнөх бүртгэлээс хоцорсон, оршин суух хаягийн зөрчлөө арилгуулсан болон шилжилт хөдөлгөөн хийлгэсэн хүмүүс хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлтээ “И-Монголиа”-гаар илгээх юм. Бүртгэлийг энэ сарын 3-11 хүртэл зохион байгуулах бөгөөд үүнээс хойш нэмэлт элсэлт авахгүй болохыг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
2026-09-04

БНСУ-д зорчихдоо оршин суух хугацаагаа сайтар шалгахыг анхаарууллаа 

БНСУ-д зорчиж буй Монгол Улсын иргэд оршин суух хугацаагаа шалгалгүй хэтрүүлснээр хууль бусаар оршин суугч болох тохиолдол цөөнгүй гарч байгааг Монголоос тус улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ. 
2026-09-04

Түүхэн хүмүүсийн хөшөө сурталчилгааны самбар биш 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө, дурсгал нь тухайн үндэстний ой санамж, оюун санааны дархлаа, түүхийн үнэ цэнийг тээсэн нандин өв юм. Гэтэл өдгөө шийдвэр гаргагчид болон хувийн хэвшлийнхэн тэдгээрийг дур мэдэн нүүлгэн шилжүүлж, сурталчилгаанд ашиглах нь энгийн үзэгдэл болов.
2026-09-04

Эх баавгайг гурван бамбаруушийн хамт “нутаг буцаав” 

Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Дорнод аймгийн Баян-Уул сумын Шалз гэх газарт өнгөрсөн сарын 31-нд дөрвөн баавгай орж ирсэн билээ. Иргэд цахим орчинд зургийг нь нийтэлж, сэрэмжтэй байхыг анхааруулж байв.
2026-09-04

Балбын үерийн сургамж ба байгалийн сануулга 

Хималайн нурууны мөсөн гол хайлж, нуранги үүссэний улмаас Балба, Төвөдийн хилийн бүсэд их хэмжээний үер бууж, нутгийн уугуул иргэд, жуулчид, мөргөлчид нийлсэн олон мянган хүн ами алдсан харамсалтай явдал өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тохиолоо.
2026-09-04

Энэ бямба, ням гарагт “Солонгосын соёлын өдрүүд”-тэй 

Улаанбаатар хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Солонгосын соё­лын өдрүүд” арга хэмжээ энэ амралтын өд­рүүдэд Сүхбаатарын талбайд болно. Хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээний үеэр солонгос хоолны тэмцээн, урлагийн тоглолт, уламжлалт тоглоом наадгай, open mic, орчин үеийн бүжгийн үзүүлбэр зэрэг олон сонирхолтой арга хэмжээг нийтэд толилуулахаар төлөвлөжээ. 
2026-09-04

ЭХЭМҮТ-ийнхөн гадаадын эмч нартай хамтран төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс засал хийжээ 

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үн­дэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн Франц, Тайванийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран зүрхний төрөлхийн гажиг, уруул, тагнайн сэтэрхий болон нүүрний гаж хөгжилтэй 30 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийснээ мэдээллээ.
2026-09-04

АН: Баялгийн сангийн хөрөнгийг Засгийн газар дур мэдэн зарцуулах нь 

АН-ынхан “4-11” мэдээллийн цагаараа өчигдөр Монгол Улсын 2027 оны төсвийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ. Орлогыг нэмсэн бол хуримтлал үүсгэх, эсвэл аль нэг мега төслөө бүрэн дуусгахад анхаарах ёстой ч зарлагаа зэрэгцүүлээд тэр хэмжээгээр өсгөсөн төсөв оруулж ирснийг шүүмжлэв. Тус намын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж “2026 оны төсвийн орлого 2-3 их наяд төгрөгөөр тасарсан, үүнийг яаж нөхөхөө мэдэхгүй атлаа ирэх онд 30 гаруй хувиар өссөн төсөв оруулж ирлээ.
2026-09-04