Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович энэ сарын 8-10-нд манай улсад төрийн айлчлал хийх юм байна.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана. Улмаар Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Түүнчлэн хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож буй юм. Мөн Монтенегро Улсаас Төрийн тэргүүний түвшинд анх удаа айлчлах гэж байгаа нь энэ аж.
С.Уул