“Монгол ньюс” медиа групп болон “Өнөөдөр”, “UB post” сонины 30 жилийн ойд зориулсан хэвлэл мэдээллийн байгууллагуудын боулингийн тэмцээн энэ сарын 5-нд “King Bowling” төвд амжилттай болж өндөрлөв. Тэмцээнд Eagle TV, 24tsag.mn, NTV, MPA, ikon.mn, MNB, “Өнөөдөр” сонин, “Монголын мэдээ”, Champ Media, Urug.mn, Montsame зэрэг нийт 11 байгууллагын баг тамирчид оролцов. Долоон сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээний тэргүүн байранд “Өнөөдөр” сонины баг шалгарч, аваргын цом, алтан медаль гардсан юм. Мөнгөн медалийг NTV телевизийн хамт олон, харин хүрэл медалийг Champ Media-гийн хамт олон хүртсэн.
Мөн шилдэг эрэгтэй тоглогчоор NTV телевизийн найруулагч С.Баатарсайхан 204 оноогоор, шилдэг эмэгтэй тоглогчоор “Өнөөдөр” сонины Ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг 148 оноогоор тус тус шалгарсан байна.
Хоёрдугаар байрт шалгарсан NTV телевизийн баг
Гуравдугаар байрт орсон Champ Media-гийн баг