Улаанбаатар хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээний үеэр солонгос хоолны тэмцээн, урлагийн тоглолт, уламжлалт тоглоом наадгай, open mic, орчин үеийн бүжгийн үзүүлбэр зэрэг олон сонирхолтой арга хэмжээг нийтэд толилуулахаар төлөвлөжээ.
“Солонгосын соёлын өдрүүд”-ийг БНСУаас Монголд суугаа Элчин сайдын яам болон нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулдаг билээ.
Э.Сондор