Японы ЖАЙКА болон Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд аялал жуулчлалын гол бүс нутаг бүхий аймгуудын брэнд чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлыг төвийн бүсээс эхлүүлжээ. Дээрх хоёр байгууллагынхан үүний хүрээнд Дархан-Уул аймгийн аяллын тэргүүлэх чиглэл, брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлох уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр орон нутагт зохион байгуулна. Уулзалтад аялал жуулчлалын салбарынхнаас гадна орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл, хувийн хэвшил, бизнесийн төлөөлөл оролцох аж. Энэ үеэр тус аймгийн аялал жуулчлалын нөөц бололцоо, хувийн хэвшил болон бизнес эрхлэгчдийн хамтран ажиллах боломжид үндэслэн санал болгосон брэнд хөтөлбөр, үзэл баримтлалыг хэлэлцээд, тэдгээрээс бүс нутгийн онцлогт тохирсон хувилбарыг сонгон боловсронгуй болгож хөгжүүлэх гэнэ.
Н.Мишээл