“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон үндэстэн”, “Хашаандаа сайхан амьдаръя” төрийн бус байгууллагынхан хамтран “Бүтээгч чингэлтэйчүүд” уралдаан зарлажээ. Энэ нь өнгөрсөн хугацаанд тус дүүргийн хэмжээнд хэрэгжүүлсэн “Өрх бүр таван мод” аянд амжилттай оролцож, хашаа, гудамж, талбай, хотхон, хороололдоо модлог ургамал, хүнсний ногоо тарьсан, ногоон байгууламж бий болгосон үлгэр жишээ өрх, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилготой аж.
“Бүтээгч чингэлтэйчүүд” уралдаанд оролцох иргэд, аж ахуйн нэгжүүдийг энэ сарын 15 хүртэл бүртгэж, ирэх сарын 1-нд “Ногоон хашаа”, “Ногоон байгууллага”, “Ногоон гудамж”, “Ногоон хотхон”, “Ургацтай хашаа”, “Эко шийдэлтэй хашаа”-ны эздийг шалгаруулж, “Ургуулсан бүхний баяр” нэртэй нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах нь.
Ж.Сувд