Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ныхон Азийн хөгжлийн банк болон БНСУ-ын Үндэсний мэдээллийн агентлагтай хамтран “Монгол Улсын статистикийн салбарт хиймэл оюуны өгөгдлийн экосистем хөгжүүлэх” төслийг эхлүүллээ. Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд байгууллагын түвшний хиймэл оюуны агент суурьтай платформын архитектурын үндсэн загвар хөгжүүлсэн байна. Уг платформ нь статистикийн болон бусад эх үүсвэрийн өгөгдлийг нэг дор цуглуулах, хадгалах, боловсруулах, хиймэл оюуны загвар болон агентуудын тусламжтайгаар шинжлэх, үр дүнг хэрэглэгчдэд хүргэх нэгдсэн орчныг бүрдүүлэх зорилготой гэнэ. Мөн мэдээллийн аюулгүй байдал, өгөгдлийн засаглал, хяналт, бүртгэлийг платформын бүх түвшинд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Платформынхүрээндхиймэлоюуныагентууд хүн ам, мал аж ахуй, эдийн засгийн статистик, тооллого, судалгаа, газар зүй, хиймэл дагуулын мэдээлэл зэрэг олон төрлийн өгөгдлийг хооронд нь уялдуулан шинжлэх боломжтойг ҮСХ-ныхон хэлсэн. Ингэснээр их хэмжээний өгөгдлийг болон шинэ статистик үзүүлэлт боловсруулах, мэдээллийн зөрүү, алдааг илрүүлэх боломжтой. Цаашлаад бодлого боловсруулахад шаардлагатай мэдээлэл, дүн шинжилгээг хурдан гаргах аж. Мөн статистикийн системд салбар хоорондын өгөгдлийн уялдааг сайжруулж, хиймэл оюунд түшиглэсэн дотоод болон нээлттэй эхийн нэгдсэн дэд бүтцийн суурийг тавина гэв.
О.Ундрах