Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Дотоодын цэргийн штабын дарга, генерал Р.Чингис, Дотоодын цэргийн 5 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар, тус ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Тэднийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлаа хийж чадаагүй хэмээн үзэж ийнхүү чөлөөлжээ. Харин Дотоодын цэргийн дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонгыг дараагийн дарга томилогдтол үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулахаар болжээ.
