Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 20 км зайд өнөөдөр /2026.01.08/ 07:51:15 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт гурван сумын нутагт мэдрэгдсэн байх боломжтой аж. Учир нь газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:
-Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 20км
-Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн хойд зүгт 61км
-Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт 74км оршдог байна.