“Говь” компани өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан хувьцаа эзэмшчигчдийн ээлжит бус хурлаараа нээлттэй хувьцаат хэлбэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээ мэдээллээ. Тодруулбал, 2025 оны есдүгээр сард тус компанийнхан эрх зүйн хэлбэрээ өөрчилж, хязгаарлагдмал хариуцлагатай болох талаар хэлэлцэж байсан. Тэгвэл өнгөрсөн хурлаараа нээлттэй хувьцаат компанийн статусаа хадгалах нь урт хугацааны тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээс гадна олон улсаас хөрөнгө оруулалт татах боломжийг өсгөнө хэмээн тооцжээ. Мөн компанийн засаглалын чадавхыг бэхжүүлж, нийт хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалах ач холбогдолтой хэмээн үзсэн байна.
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн баасан гаргийн хаалтын арилжаагаар тус компанийн нэгж хувьцаа 271 төгрөгийн ханштай байсан нь энэ оны эхнээс 19 орчим хувиар өссөн дүн юм. 211.4 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй “Говь”-ийн нийт хувьцааны 87.52 хувь нь “Таван богд холдингс”-ийн мэдлийнх бол үлдсэн нь 26 500 орчим иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд байдаг аж.
С.Цэрэн