З.Мэндсайхан: УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичигт 67 гишүүн гарын үсэг зурсан
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн З.Мэндсайхан "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналыг гаргасан талаар иа бүхэнд мэдээлэл өгнө. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд нийт 67 гишүүн гарын үсэг зурсан.Тухайлбал, МАН-ын 34, АН-ын 31, бусад нам эвслийн 2 гишүүн зурсан. Иймд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр өргөн барихаар болсон" гэх мэдээллийг өглөө.
2025-10-10
У.Хүрэлсүх: Шүүгчид улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх ёсгүй
Бүх шатны шүүхийн нийт шүүгчийн ээлжит III чуулган өчигдөр Төрийн ордонд боллоо. Шүүхийн тухай хуулийн дагуу уг чуулганыг хоёр жил тутамд зохион байгуулдаг юм. Манай улсад нийт 518 шүүгч ажилладаг аж. Тэд энэ удаагийн чуулганаар хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцжээ.
2025-10-10
Суудлын болон ачааны автомашины импорт 20 орчим хувиар буурчээ
Гаалийн ерөнхий газраас гадаад худалдааны статистик мэдээллийг өчигдөр танилцууллаа. Энэ жилийн эхний есөн сарын дүнгээр манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.2 тэрбум ам.доллар болж, 2024 оны мөн үеийнхээс 1.1 тэрбум буюу 5.6 хувиар буурчээ. Гэхдээ экспортын хэмжээ импортын дүнгээс 2.2 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
2025-10-10
Бие даагчид 801 гарын үсэг цуглуулдаг хуулийн заалтыг цуцлав
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болж, иргэн Д.Алтангэрэлээс ирүүлсэн УИХ-ын сонгуулийн ту¬хай хуулийн 31.2 дэх “Бие даан нэр дэвшигч нь СЕХ-ны баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна” гэсэн заалттай холбоотой гомдлыг эцэслэн шийдвэрлэжээ. Уг заалт нь Үндсэн хуулийн 14.1 дэх “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, 14.2 дахь “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.
2025-10-10
Квант физикчид Нобелийн шагнал хүртэв
Америк, Британи, Франц эрдэмтэн Жон М.Мартинис, Жон Кларк, Мишель Х.Деворе нар физикийн салбарын Нобелийн шагнал хүртлээ. Тодруулбал, тэд нүдэнд үл үзэгдэх квант механикийн хонгил болон цахилгаан хэлхээн дэх энергийн квантчиллыг нээснээр 2025 оны Нобелийн шагнал хүртсэн аж. Нобелийн хорооныхон “Тэд 1980 оны дунд үед хэт дамжуулагч материалаар бүтээсэн электроноор туршилт хийж, квантын үзэгдэл нь бодит объектод ч нөлөөлж болохыг нотлон харуулсан” хэмээв.
2025-10-09
Сирид Асадаас хойш Парламентын анхны сонгууль болов
Башар Асадын дэглэмийг өнгөрсөн оны эцсээр унагаснаас хойш Сирид парламентын анхны сонгууль хэдхэнхоногийн өмнө (энэ сарын 5-ны ням гаригт) болов. Энэ сонгуулиар бий болсон парламент шинэ Үндсэн хууль баталж, бүх нийтийн сонгууль хийх хүртэл ажиллах юм байна.
2025-10-09
Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлалыг шинэчиллээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан А/37, А/31 дүгээр тушаалаар “Усны нөөцийг зөвшөөрөлгүй ашигласан, хомсдуулсан, бохирдуулсан тохиолдолд усны сав газар бүрээр гадаргын болон газрын доорх усны байршлаар тодорхойлж, усны нөөц болон чанарт учруулсан хохирлыг тооцох” аргачлалыг шинэчлэн баталжээ.
2025-10-09
Аюултай хог хаягдлын 43.3 хувь нь цахилгаан станц, дулааны үйлдвэрлэлээс гардаг
УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсов. Тэрбээр “УИХ-ын гишүүд салбарын яам хог боловсруулах чиглэлд дорвитой ажил хийхгүй байна. Иймд 21 аймаг, сум, дүүргийн удирдлагатай холбогдож, одоогийн хуулийн хүрээнд анхан шатны цэвэрлэгээ, хог устгалын дүрэм, журмыг мөрдөж хэрэгжүүлнэ” гэв. Мөн хог боловсруулах үйлдвэрийн газрыг шийдсэн атал барилгын явц удаан байгааг хэлжээ. Хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байнгын хорооны тогтоолын төслийг дэмжиж, ажлын хэсэг байгуулсан юм.
2025-10-09
“Сэтгэл бол эрхтэн” нөлөөллийн арга хэмжээнд оролцоорой
Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр маргааш тохионо. ДЭМБ-ын санаачилгаар 1992 оноос жил бүрийн аравдугаар сарын 10-ныг Дэлхийн сэтгэцийн өдөр болгон тэмдэглэн иржээ. Эл өдрийг тохиолдуулан энэ сарын 11 буюу бямба гарагт “Сэтгэл бол эрхтэн” нөлөөллийн арга хэмжээг Эрүүл мэндийн яам, СЭМҮТ, Монголын хүүхдийн зөвлөл зэрэг байгууллагынхан хамтран зохион байгуулах нь.
2025-10-09
Хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөгөөр торгоно
Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг нийслэлийн ИТХ-ын 2024 оны IX тогтоолоор баталсан. Тодруулбал, хотын төвийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Жаргалант, Эмээлт, Туул тосгон, Өлзийтөөс бусад бүх хорооны нутаг, алслагдсан гурван дүүргийн суурьшлын бүс, Богдхан уул орчимд мал аж ахуй эрхлэхийг хориглосон. Тэгвэл сүүлийн үед эдгээр хориглосон бүсүүд, хотын төвийн хэсгээр адуу бэлчиж байгаа талаар иргэдээс гомдол ирүүлэх болжээ.
2025-10-09
Б.Баасандорж: Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудлыг 10 хоногт шийдвэрлэнэ
УИХ-ын 50 гаруй гишүүн хамтран Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан билээ. Мөн нөгөө талаас 35 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг спикерийн албан тушаал болон гишүүний бүрэн эрхээсээ татгалзах ёс зүйн шаардлага тавьсан. Энэ талаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос тодрууллаа.
2025-10-09
149 төслийг ач холбогдлоор нь эрэмбэлнэ
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөгжлийн төслүүдийг эрэмбэлж, тэргүүн ээлжид алийг нь хэрэгжүүлэх талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. “Шинэ итгэл-Шинэтгэл” бодлогын хүрээнд таван чиглэлд нийт 149 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж. Эдгээрээс 22 төслийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, 54-ийнх нь ТЭЗҮ хийгдээгүй байгааг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгожээ.
2025-10-09
Т.Хаш-Эрдэнэ “Монголын хөрөнгийн бирж”-ийн захирлаар ажиллана
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Хаш-Эрдэнийг томилжээ. Тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Дөлгөөн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ул энэ сарын 6-нд Төлөөлөн удирдах зөвлөл нь хуралдан, 52 тоот тогтоолоор уг шийдвэрийг гаргасан байна.
2025-10-09
Нүүрсний 32 гэрээ, холбогдох бусад баримт бичгийг ил болгов
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай тогтоолын төслийг баталлаа. Үүний хүрээнд Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх болон Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны хуралдаанаар хэлэлцсэн “Монгол Улс, БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт барих болон нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”- ийн төслийн танилцуулга, хуралдааны тэмдэглэл, холбогдох бусад баримт бичгийг ил болгож буй аж.
2025-10-09
Шигшээ багуудын тулааны өмнөх онцлох асуултууд
Хөл бөмбөгийн томоохон лигүүд завсарлаж, шигшээ багуудын тулаан энэ долоо хоногт үргэлжлэх гэж байна. Ирэх жил болох ДАШТ-ий эрхийн төлөөх эдгээр тоглолттой холбоотой зарим сонирхолтой мэдээллийг хүргэе.
2025-10-08
Цагаан ордонд тулаан болно
Цагаан ордонд холимог тулааны UFC холбооны ээлжит тэмцээн болно гэж АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдлээ. “Ирэх оны зургаадугаар сарын 14-нд Цагаан ордны нутаг дэвсгэрт UFC-ийн том тулаан болно” гэж тэрбээр нийгмийн сүлжээнд бичжээ. Чухам энэ өдөр Д.Трамп 80 нас хүрэх юм. АНУ-ын Тусгаар тогтнолын өдөрт зориулсан UFC-ийн тулаан 2026 оны долоодугаар сарын эхээр Цагаан ордонд болно гэх таамаглал өмнө нь гарч байсан билээ.
2025-10-08
Л.ЛХАГВАСҮРЭН: Үхэхийн цагт мэдлэгээ түгээгээгүй бол ертөнцийн эрдмийг хулгайлсантай ижил
Түүний байнгын хаяг Дорнод аймгийн Баянтүмэн сумын IV баг, Хотонт нуур. Тэрбээр дэлхийн 30-аад орноор аялж, гадаадад 20 орчим жил амьдарсан ч ирсэн даруйдаа хөдөөг зорьж, байгаль экологи, мал аж ахуй, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж яваа баялаг түүхтэй нэгэн. Энэ эрхэм бол Зүүн хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төвийн гүйцэтгэх захирал Л.Лхагвасүрэн билээ. Тэрбээр МУИС-д биологич, багш, Германы ХаллеВиттенбергийн их сургуульд экологич мэргэжил эзэмшжээ. Боловсролын салбар болон бусад асуудлаар түүнтэй ярилцлаа.
2025-10-08