Хүүхдийн 40 дууны нотыг брайл, кирилл хосолсон хэлбэрээр хэвлэжээ
МУБИС-ийн Багшийн сургуулийн Хөгжмийн боловсролын тэнхимд харааны бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш, хүртээмжтэй хамруулахад хөгжмийн сургалтад тулгамдаж буй асуудал сэдвээр хурал зохион байгуулжээ. Сургалтад Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсийнхэн, Хөгжмийн боловсролын тэнхимийн удирдлага, багш, оюутнууд болон 116 дугаар сургуулийн төлөөлөл оролцсон байна.
2025-11-10
30 гаруй жилийн дараа...
Цөмийн зэвсэг, түүнийг турших гэх үг дуулдаад байх болжээ. “Бусад улсууд туршилт хийгээд байхаар нь тэдэнтэй эн тэнцүүхнээр цөмийн зэвсэг туршиж эхлэхийг би Батлан хамгаалах яам (Пентагон)-ндаа үүрэг болголоо. Энэ ажил даруй эхэлнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сарын 30-ны шөнө нийгмийн сүлжээнд бичив. Энэ нь Ази тивийн улсуудаар аялж, айлчилж явахдаа БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй БНСУ-д уулзахын нь өмнөхөн юм.
2025-11-10
Филиппинд хар салхины улмаас 204 хүн амиа алдав
Филиппиний төв хэсгийг энэ сарын 6-нд дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины улмаас 204 хүн амиа алдаж, 109 иргэн сураггүй болсныг тус улсын Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлөөс мэдээллээ. Хар салхины улмаас их хэмжээний аадар бороо тасралтгүй орж, орон сууцын хорооллууд бүхэлдээ усанд автсан байна. Энэ үеэр оршин суугчид аврах багийнхныг иртэл байшингийнхаа дээвэр дээр гарч тусламж хүлээхээс өөр аргагүй болжээ.
2025-11-10
“Премиум нэксус” компани буюу CU хувьцаагаа эргүүлэн худалдаж авна
“Премиум нэксус” хувьцаат компани буюу СU дэлгүүрийн нэгдмэл сонирхол бүхий хувьцаа эзэмшигчид нь гаргасан нийт энгийн хувьцааныхаа 75 ба түүнээс дээш хувийг эзэмших болжээ. Ингэснээр Компанийн тухай хуулийн дагуу бусад энгийн хувьцаа эзэмшигчдээс хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх шийдвэрийг ТУЗ-өөс нь гаргасан байна.
2025-11-10
COP30-д 143 улсын төр, засгийн төлөөлөл оролцож байна
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 30 дугаар бага хурал (COP30) Бразилын Белем хотноо болж байна. 12 хоног үргэлжлэх эл хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, зохион байгуулагч Бразил улсын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва тэргүүтэй 143 улсын төр, засгийн төлөөлөл оролцож буй юм.
2025-11-10
Баян-Уул сумд төөрсөн иргэний цогцсыг олжээ
Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл болохыг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлсэн. Тэгвэл энэ сарын 6-7-нд цасан шуурганы улмаас төөрсөн, сураггүй болсон гурван дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчилэн, Дорнод аймгийн Баян-Уул сумд төөрсөн, сураггүй болсон гурван удаагийн дуудлага бүртгэгдэж, хоёр иргэнийг эсэн мэнд олсон бол нэг хүн нас барсан байжээ.
2025-11-10
Нүүрс тээврийн жолооч нар салбарын сайдад шаардлага хүргүүллээ
Зам, тээврийн сайд болон Авто тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга, “Монголын төмөр зам” ТӨХКийн захирал зэрэг албаныхан “Баян зам” тээвэрчдийн холбооны төлөөллийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзжээ. Уулзалтаар тус холбооноос Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын талаар хэлэлцлээ.
2025-11-10
2025 оны хамгийн том тэргэл сар гарав
Энэ оны хамгийн том тэргэл сар уржигдар гарлаа. Өөрөөр хэлбэл, сарны перигей буюу манай гаргийн дагуул дэлхийд хамгийн ойр цэгт байрлах мөчтэй давхацсан одон орны ховор маш ховор үзэгдэл тохиосон гэсэн үг.
2025-11-09
“Далай” эко системүүдэд сөргөөр нөлөөлж эхэллээ
Нарны аймгийн гурав дахь гараг дэлхийн гадаргуугийн бараг 71 хувийг далай, тэнгис, мөрөн, гол бүрдүүлдэг. Ердөө 29 хувь буюу барагцаагаар 149 сая ам км нь хуурай газар. Тэгвэл 71 хувьд хэчнээн далай, тэнгис багтдаг вэ. Мэддэг хэрнээ “мэддэггүй” энэ талаарх сонирхолтой баримтуудыг толилуулъя.
2025-11-07