Б.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Тэгвэл өнөөдөр прокуророос дахин эсэргүүцэл бичиж хорих санал гаргасан. Тодруулбал, Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, мансууруулах бодис хэрэглэсэн гэх мэт хэргийн яллагдагч Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг цагдан хорихоос татгалзсан шүүгч Б.Билгүүний захирамжид гаргасан прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх хурал 16.00 цагт боллоо. Уг шүүх хурлаас гурван ялагдагчийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргалаа.
2025-07-23
Солонгос дахь ХНХҮТ-ийн дарга асан Д.Баярмандахад ял шийтгэлээ
Хуучнаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв (ХНХҮТ)-ийн даргаар ажиллаж байсан Д.Баярмандах гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүллээ. Тодруулбал, энэ сарын 9-нд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэргийг хэлэлцэж түүний нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.
2025-07-22
Шүүгчид хахууль өгсөн Р.Надмидцэдэнгийн хорих ялыг хөнгөрүүлэв
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДҮГ)-ын Хууль, тусгай активын хэлтсийн даргаар ажиллаж байсан Р.Надмидцэдэн, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Алтансүх тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын 9-нд хэлэлцлээ. Р.Надмидцэдэн нь ахлах мэргэжилтэн Б.Алтансүхтэй бүлэглэн ЖДҮГ-т зээлийн үндсэн төлбөр нь 396.4, хүү нь 10.9, алданги нь 204.6, нийт 612.1 сая төгрөгийн өртэй аж ахуйн нэгжийн төлбөрийг үндэслэлгүйгээр багасгасныхаа хариуд их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсон юм.
2025-07-22
С.Баярбилэг: Хохирогчийн биеийн байдал сайнгүй, эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж байна
"Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Т, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү С нар хүн зодож, хүнд гэмтээсэн талаарх мэдээллийг бид мэдээлсэн. /өмнөх мэдээлэл унших/ Энэхүү хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг мэдээллээ. Тэрбээр, "Энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Хүүхдийн 100 орчимд бусдад зодуулсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг хэргийг харьяа цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгаж, шалгалтын ажил үргэлжилж байна. Шалгалтын явцад 28 настай Т, 29 настай С нарыг холбон шалгаж байна.
2025-07-21
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг нарын хөвгүүдээс мансууруулах бодис илэрчээ
Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, хуучнаар Хүүхэд, залуучуудын театр буюу өнөөгийн ХААН банк байрлаж буй байрны эсрэг талд орших “Cante” гэх шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн үед зодоон болж, нэг залуу хүнд гэмтжээ. Иргэн Д.С-г найзуудын хамт баар¬наас гарах үед Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нар агсам тавьж зодсон гэнэ. УИХ-ын гишүүн асан, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Э.Тэмүүлэн, мөн төрийн түшээ байсан, “GEM групп”ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Ц.Санжаачойпэл нар мансууруулах бодис болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд халдсан нь “Хүүхдийн-100” орчмын, шөнийн цэнгээний газрын хяналтын камерт бичигдэж үлдсэн аж
2025-07-21
Автомашин хулгайлж, хүн хутгалсан хүүхдүүдийг баривчилжээ
Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс “Тоёота хариер”, “Приус-11” загварын автомашин хулгайлаад Сэлэнгэ аймгийн нутагт орхиж, улмаар энэ сарын 3-нд тус аймгийн Баянгол сумын нутгаас дээрх загварын дунд оврын жийп хулгайлсан хүүхдүүдийг цагдаагийнхан баривчлан шалгаж байна. Улаанбаатар хотод оршин суух хаягтай 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар автомашинууд хулгайлаад зогсохгүй нэг иргэнтэй маргалдаж, хутгалан эрүүл мэндэд нь хохирол учруулаад зугтсан аж.
2025-07-08
Зам засах нэрээр явган зорчигчдыг хохироож байна
Энэ оны авто зам засвар, шинэчлэлтийн төлөвлөгөөт ажлуудыг албан ёсоор эхлүүлснийг өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдэж байв. Мөн энэ жил 41 байршилд 70 гаруй километр зам засаж, шинэчилнэ хэмээсэн. Урьд жил хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцүүлэн хөдөлгөөн хааж, хэдэн сар дамнан энхэл донхол замаар явуулснаасаа сургамж авсан уу, ямартай ч хотын хөдөлгөөн сийрэгжсэн энэ үед засварын ажлаа амжуулж буй нь сайшаалтай. Гэвч энэ зунжингаа овоолсон шороотойгоо, зам харгуй нь хариуцсан эзэн ч үгүй өнжих эрсдэл нийслэлчүүд бидэнд байсаар. Шинэчлэх шаардлагагүй хэсгийг хуулж, явган хүний замын хэсгээр битүү шороо тоос босгож буйг цахим орчинд шүүмжлэх хүн олон байна.
2025-07-07
Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан А.Мөнхтулгын ялыг хэвээр нь үлдээлээ
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан хэрэгт ял шийтгүүлсэн А.Мөнхтулга, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан, Г.Батцэцэг нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ. Тэрбээр Азийн нэгэн орны тусгай албаныханд ажлын шугамаар олж авсан мэдээллээ дамжуулан өгсөн хэрэгт холбогдсон аж.
2025-07-02
Эрүү шүүлттэй тэмцэх эрх зүйн орчныг хэлэлцлээ
Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Үүнтэй холбогдуулан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчдын хохирол нөхөн төлүүлэлт, эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
2025-06-27
Гэмт хэрэг илрүүлэхэд математикийн матрицын аргыг ашиглах боломжтой гэж үзжээ
Дотоод хэргийн их сургуулийн Хууль сахиулахуйн докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийнхөн өнгөрсөн долоо хоногийн баасан гараг буюу зургаадугаар сарын 20-нд нэгэн докторантын эрдмийн зэрэг горилсон диссертацыг хаалттай хуралдан сонслоо. Тус сургуулийн докторант Нацагдоржийн Ууганбаяр “Гэмт хэргийг гүйцэтгэх ажлаар илрүүлэхэд матрицын арга ашиглах боломж” сэдэвт хууль сахиулахуйн докторын зэрэг горилсон диссертацаа амжилттай хамгаалсан байна.
2025-06-24
Аав нь хүүхдээ аврах гэж байгаад усанд осолдож эндлээ
Зуны халуун өдрүүдэд гол, мөрний эрэгт амарч, зугаалж байгаад усанд осолдох тохиолдол их гардаг. Үүнээс сэргийлэхээр цагдаа, онцгой байдлын байгууллагаас эргүүл зохион байгуулдаг ч иргэдийн хайхрамжгүй, хэнэггүй зангаас болж, хүүхэд, насанд хүрэгчид амиа алдах явдал гарсаар буй юм. Ийм харамсалтай явдал өнгөрсөн баасан гарагт гурван удаа гарсныг онцгой байдлын байгууллагынхан бүртгэжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Гачууртад бага насны хүүхэд Туул голын усанд орж байгаад живсэн байна.
2025-06-23