Өнөөдөр гадаа дөрвөн градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

4 дүгээр сарын 16-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 106 дахь өдөр бөгөөд он дуусахад 259 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө дөрвөн хэмийн дулаан бол шөнөдөө есөн градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 4, чөлөөт эх одтой, хөх морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие, эрхтний хүч сайжирна. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2636.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 392.60, вон 2.33 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт ЭМЯ-наас зоронавирусийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийнэ.
- 19.00 цагт Ковид-19 цар тахлын үеийн “Mongolian Artists in Resilience: зургаан орон, зургаан уран бүтээлч, зургаан бүтээл” урлагийн талаар цахим хэлэлцүүлэг болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн дуу хоолойны өдөр тохиож байна.
- 1973 оны энэ өдөр Сенегал гаралтай Америкийн дуучин Эйкон мэндэлжээ.
- 2012 онд Пулитцерийн шагналын Уран зөгнөлийн төрөлд аливаа ном зохиол ялалт байгуулсангүй. Ингэснээр 1977 оноос хойш анхны тохиолдол болсон юм.
- 2003 онд Грекын парламент Европын холбоонд нэгдэн орохыг дэмжжээ.
- 1990 онд дэлхийн эрүүл мэндийн практикт анх удаа Жек Кеворкиан гэх эмч өвчтөний хүсэлтээр амьсгалын системийг нь тасалжээ. Түүнийг олон нийт "Үхлийн эмч" гэж цоллосон гэдэг.
- 1963 онд АНУ-ын Алабама мужийн Бирмингем хотод болж буй хүний эрхийн төлөөх тайван жагсаалыг засгийн газрын зүгээс хүч хэрэглэн тарааж байгааг эсэргүүцэн хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг "Бирмингемийн шорон"-гоос захидал бичжээ.
- 1945 онд Германы дүрвэгсэд тээвэрлэж явсан "Гойа" хөлөг онгоцыг Зөвлөлтийн шумбагч онгоц гал нээн устгав. Үүний улмаас 7,000 хүн газар дээрээ амиа алджээ.