Ихэнх нутгаар аадар бороо орно
Өнөөдрөөс ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-06-19
Үерт автсан 40 өрхөд гэр олгоно
Завхан аймгийн Улиастай суманд өчигдөр (2024.06.17) түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас олон айл үерт автсан. Улмаар өнөөдөр УОК-ын Шуурхай штабыг хуралдуулж, гамшгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, шуурхай шийдвэр гаргалаа.
2024-06-18
ХЭҮК: Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримталж, ажиллахыг уриалав
ХЭҮК-оос урилга гаргалаа. Тус уриалгад "Ардчилсан нийгмийн мөн чанар нь иргэд төр засгаа нээлттэй сонгох шударга үйл явц бөгөөд сонгууль нь иргэдийн шууд оролцооны эрхээ эдлэх суурь эрх юм. Засаг төрийг эмхлэн байгуулахад иргэдийн санал, шийдвэрт чөлөөт, бодит мэдээлэл чухал нөлөө үзүүлдэг.
2024-06-18
Зочид буудлын барилга, байгууламжаас 3385 зөрчил илрүүлжээ
Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд “Зочид буудал, дэн буудлын барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг зохион байгуулж, 541 барилга байгууламжийг хамруулан, 3385 зөрчлийг илрүүлж, 684 зөрчил буюу 20.2 хувийг газар дээр нь арилгуулсан.
2024-06-18
Зургадугаар сар дуустал олон жилийн дунджаас сэрүүн байна
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын урьдчилсан төлөвийн талаар УЦУОСМХ-ийн Ерөнхий инженер Б.Жаргалангаас тодрууллаа.
2024-06-18
Байрны В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татахыг зөвлөлөө
Өнөөдөр буюу зургадугаар сарын 18-нд Улаанбаатар хот орчмоор үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас өгсөн мэдээллээр зургадугаар сарын хоёрдугаар 10 хоногт огцом халах, гуравдугаар 10 хоногт борооны өмнө хүчтэй нөөлөг салхи салхилж, гэнэтийн дуу цахилгаатай аадар бороо, мөндөр орохоор байгаа юм.
2024-06-18
Импортын барааны үнэ өссөн нь инфляц 5.7 хувьтай гарахад нөлөөлжээ
Үндэсний статистикийн хорооноос 2024 оны эхний таван сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өчигдөр танилцууллаа. Тодруулбал, улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 3.8 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
2024-06-18
“I Carly” цувралыг монголчууд “I Misheel” нэрээр бүтээнэ
Манай улс алдарт “I Carly” цувралын албан ёсны эрхийг авч, “I Misheel” нэрээр үзэгчдийн хүртээл болгох нь. Одоогоор дүрийн сонгон шалгаруулалт эхэлсэн бөгөөд2026 онд үзэгчдийн хүртээл болгоно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Түүнчлэн уг цувралд оролцох сонирхолтой залуусыг бүртгэж эхэлсэн байна. Дүрийн сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой 10-25 насны хүүхэд, залуус “I Misheel” цахим хуудсанд хандан бүртгүүлэх боломжтой гэнэ. Зохион байгуулагчдын зүгээс жүжиглэх сонирхолтой, үгийн баялаг сайн, хариуцлагатай байх зэрэг шаардлага тавьж буй. Бүртгэл энэ сарын 25-ныг дуустал үргэлжлэх юм байна.
2024-06-18
Зуны амралтаараа программчлал, инженерчлэлд суралцаарай
Мэдээлэл технологийн үндэсний паркаас “Өсвөрийн сансрын инженер” сургалтыг өнөөдөр эхлүүллээ. Программчлал, инженерчлэлийн суурь ойлголтыг уг сургалтаар дамжуулан хүүхдүүдэд олгох гэнэ. Зохион бүтээгч, инженер эсвэл байгалийн шинжлэх ухааны мэргэжилтэн болох мөрөөдөлтэй хүүхдүүдэд энэхүү сургалт нээлттэй. Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, орчин үеийн технологитой танилцаж, танин мэдэхүйн цар хүрээгээ нэмэгдүүлэх боломжийг хүүхдүүдэд олгохыг Мэдээлэл технологийн үндэсний паркийнхан онцлов.
2024-06-18
Улиасны унгирлаа яах вэ
Улиасны унгирал нь 6-7 дугаар сард агаарт дэгддэг. Үүнээс үүдэн нүүр загатнах, нус гоожих, найтаах зэрэг харшлын шинж тэмдэг илэрч буйг иргэд ярьж байна. Улиасны унгирал нь харшил үүсгэдэг эсэх, талаар мэргэжилтнүүдийн байр суурь хуваагдаад буй. “Улиасны унгирал харшил үүсгэгч хүчин зүйл биш. Биед наалдаснаас загатнуулдаг. Тиймээс амны хаалт болон нүдний шил зүүх хэрэгтэй. Агаар хуурайшилттай үед унгирал ихээр тархдаг” хэмээн НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ мэдээллээ. Харин Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушиг, харшил судлалын төвийн их эмч Г.Анхболд“Улиасны унгирал нь модлог ургамлын харшлыг үүсгэдэг” гэв. Тиймээс гадуур гарахдаа нүдний шил, амны хаалт хэрэглэх нь чухал аж.
2024-06-18
Хүүхдийн төв номын санд орос хэлний ярианы клуб хичээллэнэ
Хүүхдийн төв номын сангаас орос хэлний ярианы клубыг энэ сарын 20-ноос хичээллүүлж эхлэхээр болжээ. Уг ярианы клубын үйл ажиллагаанд урьдчилан бүртгүүлэхгүйгээр, үнэ төлбөргүй оролцох боломжтой юм. Орос хэлний ярианы клуб нь долоо хоног бүрийн пүрэв гарагт хичээллэх юм байна. Ярилцах сэдэв нь чөлөөтэй бөгөөд өөрийн сонирхсон зүйлсийнхээ талаар бусадтай хуваалцахад нээлттэй гэнэ. Хүн бүрийг заавал ярихыг шаардахгүй агаад ярианы клубийн үйл ажиллагааг сонирхохоор ирэхэд ч нээлттэй байх нь.
2024-06-18
Г.АМАРСАНАА: Шавь нараа дэлхийн тамирчин болохыг харах дасгалжуулагч хүний бахархал
ОУХМ Г.Амарсанаа “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуульд багшилдаг. Тэрбээр сургуулийнхаа эмэгтэйчүүдийн сагсан бөмбөг болон гандболын улсын шигшээ багийг дасгалжуулдаг аж. Түүний удирдлагад бэлтгэл базаасан тамирчид дотоод, гадаадын тэмцээнээс цөөнгүй шагнал хүртжээ. Тухайлбал, Монголын гандболын 18, 20 хүртэлх насныхны эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан Хонгконгод 2018 онд зохион байгуулсан Олон улсын цомын төлөө тэмцээнд өрсөлдөж, тус бүр хүрэл медаль гардсан билээ
2024-06-18
Олон улсын геологийн II аварга шалгаруулна
Олон улсын геологийн II аварга шалгаруулах “ГЕОВЫЗОВ” тэмцээн ирэх есдүгээр сарын 3-13-нд болох нь ээ. ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсад болох уг тэмцээн орос, англи дээр явагдана.
2024-06-18
Монгол Улс өрсөлдөх чадвараараа 61 дүгээрт эрэмбэлэгджээ
“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2024” болон Монгол Улсын үр дүнгийн талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцууллаа. Энэхүү тайланг 1989 оноос хойш тогтмол гаргаж байгаа бөгөөд Монгол Улс 2015 оноос хойш эрэмбэлэгдэж байна.
2024-06-18
А.ОЮУНЖАРГАЛ: Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахад хүн хоорондын харилцаа хамгийн чухал
Хүний амьдралд сэтгэцийн эрүүл мэнд нь биеийнхтэй адил чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч бид үүнийг тэр бүр мэддэггүй. Сэтгэцийн хувьд тулгамдсан асуудалтай, сэтгэл гутралтай байх нь ажлын бүтээмж муудах, ядарч сульдах мөн биеийн өвчлөлд хүргэх эрсдэлтэй. Тиймээс үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл, сэргийлэх арга замын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн сэтгэцийн эмч, сэтгэл засалч А.Оюунжаргалтай ярилцлаа.
2024-06-18