Израил улсад оршин сууж байгаад эх орондоо буцах хүсэлт гаргасан 13 иргэнийг татан авах ажлыг Гадаад харилцааны яамнаас Анкара болон Каир дахь Элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулжээ. Израил, Иран улсын хооронд үүсээд буй хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан, Монгол руугаа буцах хүсэлт гаргасан дээрх иргэдийг өчигдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр авчирсан байна. Цаашид эх орондоо буцах хүсэлтэй, Израил, Иранд оршин суугаа монгол иргэд ГХЯ-тай +976-83042222 дугаарын шуурхай утас болон consul@mfa. gov.mn цахим шуудангаар холбогдох бо¬ломжтой аж. Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас болон ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдохыг санууллаа. Түүнчлэн Ойрх Дорнодын бусад улсад байгаа Монгол Улсын иргэнд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол Каир дахь Элчин сайдын яамтай +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдох бол Кувейт дэх Элчин сайдын яамтай +96599097419 дугаар, kuwait@mfa.gov.mn и-мэйл, Абу Даби дахь Элчин сайдын яамтай +971562778069 шуурхай утас, abudhabi@mfa. gov.mn цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой.
Л.Ням