Европын холбооны орнуудын төлөөлөгчид Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын эсрэг авах 18 дахь хориг арга хэмжээг баталж чадсангүй. Энэ тухай Европын зөвлөлийн тэргүүн Антонио Коста хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Шинэ хязгаарлалтын талаарх ажил үргэлжилж байгаа бөгөөд "дэвшилтэт шатанд байна" гэж тэрбээр хэлжээ.
Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен үүнийг "удалгүй" дуусгана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Index хэвлэлд бичсэнээр шинэ хязгаарлалтад Словакийн Ерөнхий сайд Роберт Фико хориг тавьжээ. Уулзалтын өмнө тэрээр Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейентэй ярилцсан боловч зөвшилцөлд хүрээгүй байна.
"Ийм багцууд үр дүнгүй байна гэдгийг ойлгохын тулд хичнээн хориг арга хэмжээ авах хэрэтгэй юм бэ? Миний бодлоор 1-2 нь хангалттай гэж бодож байна. Гэтэл бид хэдийн 18-д хүрчээ ! Ямар ч нөлөө алга! Хэзээ нэгэн цагт бид 74-р багцад хүрэх биз, харин Орос цаашаа үргэлжлүүлэх болно" гэж Словакийн Ерөнхий сайд Роберт Фико тэмдэглэжээ.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан "Украиныг ЕХ-нд оруулах нь дайныг ЕХ-нд авчирна гэсэн үг. Бидэнд энэ хэрэггүй, учир нь энэ маш аюултай" гэж мэдэгджээ.
Хориг арга хэмжээг албан ёсоор татгалзахгүйн тулд хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасжээ.