Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос, телевизийн хөтлөгч Лорен Санчес нарын хурим зургадугаар сарын 26-27-нд Венец хотноо болж байна. Хэвлэлийнхэн уг үйл явдлыг хэдийнээ зууны хурим гэж тодорхойлжээ.
61 настай Безос, 55 настай Санчес нарын хурим түүхэн дэх хамгийн үнэтэй баяруудын нэг болох төлөвтэй. Reuters агентлагийн мэдээлснээр, арга хэмжээний төсөв 56 сая доллар хүртэл байх аж.
Бусад эх сурвалжийн мэдээлснээр 60 сая доллар ч байж магадгүй байна.
Хуримын ёслол 6-р сарын 27-нд Венец хотод болох бөгөөд хосууд Гранд сувгийн эрэг дээрх тансаг Aman Venice зочид буудалд буужээ.
Зочдыг дэлхийн хамгийн романтик хотуудын нэгэнд завгүй хөтөлбөр хүлээж байна.
Сүйт бүсгүй 27 хувцас өмсөж үзэх бөгөөд хуримын бялууг дэлхийд алдартай нарийн боовны тогооч Седрик Гролет урлах гэнэ.
Бөгж солилцох гэрлэлтийн ёслол Безосын 500 сая долларын үнэтэй дарвуулт завин дээр болж магадгүй. Хөлөг онгоцны есөн бүхээгт ердөө 18 хүн багтах боломжтой ч дарвуулт завины дотроос хамгийн том нь аж. Чухам тэнд л Безос сүйт бүсгүйдээ гэрлэх санал тавьсан" гэж ирээдүйн эхнэр, нөхөр хоёрын ойр тойрныхон мэдээлжээ.
Зочдын тав тухыг хангах үүднээс шилдэг таван зочид буудлын бүх өрөөг хөлсөлсөн гэж эх сурвалжууд ярьсан байна.
Орон нутгийн нисэх онгоцны буудал 90 орчим хувийн онгоц хүлээн авахаар төлөвлөж байаа бөгөөд зарим зочид тансаг зэрэглэлийн дарвуулт завиараа Венецэд морилох гэнэ.
Хуриманд нийт 200-250 хүн уригдсны дотор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэр бүлийн хамтаар, Кардашианыхан, сэтгүүлч Опра Уинфри, жүжигчин Леонардо Ди Каприо, Орландо Блум, дуучин Кэти Перри, Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс г.м дэлхийн алдартнууд ирэх аж.
Үүнээс гадна уг хуримд сэтгэл дундуур хүмүүс цөөнгүй байгаа бололтой.
Тухайлбал зочид буудалд өрөө захиалсан жуулчид, тэр байтугай мөнгөө төлөөд бүртгүүлсэн жуулчдаас хүлцэл өчин нөхөн олговор өгч, өөр өндөр зэрэглэлийн зочид буудал руу нүүх санал тавьжээ. Энэ нь хүн болгонд таалагдахгүй нь мэдээж
Мөн хурим тус хотод нилээдгүй асуудал үүсгэж байна гэж Венецийн оршин суугчид үзэн дургүйцлээ эсэргүүцлийн янз бүрийн хэлбэрээр илэрхийлж байна.
“Бидэнд их мөнгө байхгүй. Гэхдээ хотоо баячуудад түрээсэлж үдэшлэг зохион байгуулахыг хүсэхгүй байна гэж Венецчууд хэвлэлийнхэнд ярьжээ.
Жефф Безос, Лорен Санчес нар 2019 оноос хойш хамт байгаа.
Тэрбумтан өмнөх эхнэр Маккензи Скотттой 25 жил ханилсныхаа дараа салсан юм. Тэд дөрвөн хүүхэдтэй.
Лорен Санчес өмнө нь хоёр удаа гэрлэж байсан бөгөөд гурван хүүхэдтэй аж.
Манай гарагийн хамгий баян хүмүүсийн нэг Жефф Безосын хөрөнгө 227 тэрбум доллараар үнэлэгддэг.