Ханхүү Уильям Их Британийн хаан ширээг өвлөн авбал өргөмжлөх ёслолын үеэр хааны титмийг зүүхгүй гэж Daily Mirror эх сурвалжийг дурдан бичжээ.
Уильямын итгэмжлэгдсэн хүний хэлснээр ханхүү хаан ширээнд өргөмжлөх ёслолыг илүү даруу, хялбар байх ёстой гэж үзэж байна.
“VI Жорж, II Елизавета, ханхүүгийнн эцэг Их Британийн хаан III Чарльз нарын тэргүүнд залсан Британийн эзэнт гүрний титэм нь 1937 онд бүтээгдсэн 5 тэрбум фунт стерлингийн үнэтэй, 3170 үнэт чулуугаар чимэглэгдсэн гайхамшигт бүтээл юм" гэж нийтлэлд дурджээ.