УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүүгийнх нь гэрт АТГ-аас нэгжлэг хийжээ. Тэрбээр, "Надад хийсэн хэрэг байхгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Дарангуйлагч боллоо, чи боль оо. Монголын хууль хяналтынхныг Энканто саунаас удирдах аа зогсоо” гэж хэлсэн нь үнэн. АТГ-аас Хүрэлсүхийн даалгавраар авгай хүүхдийг минь айлгах гэж Баянзүрхийн гүүрний ойролцоох гэр хорооллын хажууд байдаг миний дүүгийн байшинд шалгалт, нэгжлэг хийх гэж байна. Миний дүү нар хүлэмж ажиллуулдаг, би дүүгийнхээ хашаанд зусланд гардаг юм. Энд 33 саяын байшин, гурван хүлэмж байдаг. Нэг хүлэмж нь ажилладаггүй. Би ураны талаар ярьсан байж магадгүй. Цалин авч байгаа хүмүүс яах вэ. Та нар том хулгайч нартай л тэмцэх хэрэгтэй. УИХ-ын гишүүний дархан эрхэд битгий халдаарай. Ерөнхийлөгчийн өөдөөс үгээ чөлөөтэй хэлдэг байх эрхийн төлөө Монголын ард түмэн УИХ-ын гишүүний тэмдэг зүүлгэдэг. Үг хэлсний төлөө дарамтлуулах нь байх ёстой зүйл шүү гэдгийг бусад залуу гишүүнд ойлгуулах гэж энэ лайвыг хийлээ" гэв.