Өнөөдөр 23 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.
2024-06-11
Болзошгүй үерийн аюулаас сэргийлээрэй
Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай бага зэргийн аадар орохыг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна.
2024-06-10
Л.Гантөмөр: Иргэд, сонгогчид эргэцүүлэн тунгаасан сонгууль болох болтугай
УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгууль Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт сонгуулийн 13 тойргийн 78 мандат, намын жагсаалтын 48 мандат, нийт 126 мандатын төлөө 22 улс төрийн нам, эвслээс 1336 нэр дэвшигч улс орон даяар өрсөлдөж байна.
2024-06-10
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумд загас үржүүлгийн лаборатори нээжээ
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг дахь Шишгэд, Тэнгис голын бэлчирт загас үржүүлгийн лаборатори нээлээ. Хулдын овгийн тул, зэвэг, хадран загасыг уг лабораторид үржүүлнэ. Ингэхдээ нэг жилд 400-500 мянган жараахайг тэнд өсгөх боломжтой аж. Өдгөө уг лабораторид дээрх загаснуудын 230 000 түрсийг өсгөж буй гэнэ. Тэдгээрийг 2-3 см хүртэл нь бойжуулаад амьдрах чадвартай болох үед нь байгальд тавихаар төлөвлөжээ.
2024-06-10
Улсын хэмжээнд 1993 онд сургууль төгсөгчид хамтарч нэгдэл байгуулав
Дорнод аймаг дахь ерөнхий боловсролын сургуулийн 1991, 1993 онд төгсөгчид санаачлан өнгөрсөн баасан гарагт“Чингис хаан” зочид буудалд уулзалт зохион байгуулж, улсын хэмжээнд тухайн онуудад төгсөгчдийн төлөөллийг оролцуулсан “Монгол 93” нэгдэл байгууллаа. Анхдугаар эл уулзалтад 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1993 онд төгсөгчдийг төлөөлөн 60 гаруй ерөнхий зохион байгуулагч оролцож, уг нэгдлийг байгуулах шийдвэрийг санал нэгтэй дэмжсэн байна. “Монгол 93” үндэсний нэгдлийг санаачилсан Дорнод аймгийн төгсөгчид залуу үедээ чиглэсэн хөтөлбөр, төслүүдийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор уг нэгдлийг үүсгэн байгуулах болсноо танилцуулсан аж.
2024-06-10
Дархан цаазат Булган ууланд 16 янгир нэмж нутагшууллаа
Архангай аймгийн нутагт орших дархан цаазат Булган ууланд өчигдөр 16 янгир нэмж нутагшууллаа. Тэдгээрийг Богдхан уулнаас барьжээ. Ингээд Булган уул 31 янгиртай болов. Өнгөрсөн онд Булган ууланд 11 янгир нутагшуулж байсан юм. Шинэ төрсөн хоёр ишиг тус сүрэгт багтсан аж. Тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөөс “Янгир” төсөл санаачилж, жил бүр 10 янгирыг Булган ууланд нутагшуулахаар төлөвлөжээ. Булган уул нь энэ жил 16 дахь дархан цаазат газар болсон тул мөн тооны янгирыг нутагшуулсан гэнэ. Амьтдыг байгальд нь тавих үед орон нутгийн иргэд олноор зорин очсон байв.
2024-06-10
Монголын шигшээ баг эмэгтэйчүүдийн дэлхийн гран при тэмцээнд тэргүүллээ
“Ulaanbaatar urban festival-2024” өчигдөр өндөрлөж, шилдгүүдээ тодруулав. Уг фестивалийн үеэр зохион байгуулсан, сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн дэлхийн гран при тэмцээний шилдгээр Монгол Улсын шигшээ баг шалгарлаа. Тодруулбал, Монгол, Австри, Украин, Хятад, Филиппин зэрэг улсын найман баг эл тэмцээнд өрсөлдсөн. Манай улсаас үндэсний болон 23 хүртэлх насны залуучуудын шигшээ баг оролцсон билээ. Үүнд манай улсын шигшээ баг тэргүүн байр эзэлж, тус багийн тамирчин О.Хулан шилдэг тоглогчоор шалгарсан юм.
2024-06-10
Ес дэх удаагийн “Талын салхи” фестивальд 2000 гаруй мотоциклч оролцов
Ес дэх удаагийн “Талын салхи” олон улсын мото фестиваль өчигдөр өндөрлөлөө. Уг фестивальд гадаадын улс орноос 450 гаруй мотоциклч зорин ирж оролцсон байна. Фестивальд оролцогчдын тоо өнгөрсөн оныхоос 20 хувиар нэмэгдсэнийг зохион байгуулагчид нь онцолсон. Мотоциклчид цуваа үүсгэн Сүхбаатарын талбайгаас Цонжин болдогийг зорьсон юм. Үйл ажиллагааных нь гол хөтөлбөрүүд тэнд өрнөв. Тухайлбал, мотоциклын чөлөөт үзүүлбэр, үзэсгэлэн, циркийн тоглолт зэрэг арга хэмжээ болсон юм. Мөн урлагийн тоглолт уржигдар болсон бөгөөд “Ice top”, “Niciton”, “Tatar”, “Gangbay” зэрэг хамтлаг оролцжээ.
2024-06-10
Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой
Хэрвээ татаж амжаагүй бол яг одоо татаарай. Enjoy everything уриатай Digi Pay-д ХААН Банкны бүх төрлийн картаа холбоод өдөр тутмын амьдралын хэв маягтаа тохирсон санхүүгийн тав тухтай хэрэглээг өөртөө бүрдүүлэх боломжтой. 100,000 доош дүнтэй гүйлгээнд нууц үг шаардахгүй, харин үүнээс дээш гүйлгээнд нууц үг хийхдээ царай таних, хурууны хээ таних зэрэг биометрик ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай юм.
2024-06-10
Хамгийн үнэтэй цэцэг нь диваажингийн шувуу
Иргэдэд экологийн боловсрол олгох, цэцгийн соёлыг таниулах зорилготой “Цэцгийн фестиваль-2024” арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. “Misheel walking street”-ийн үүдээр дөнгөж орвол “Цэцгийн фестиваль-2024” гэсэн цайвар ягаан өнгийн хаяг бий. Энэ даруухан хэрнээ өнгө өнгийн цэцэгсээр хүрээлэгдсэн хаягийн цаана цэцэгт дурлагсдын ертөнц байна уу гэлтэй. Монголд анх удаа зохион байгуулсан эл фестивальд иргэд өргөнөөр оролцож буй нь илт. Үүднээсээ эхлээд л шинэхэн ургамал, анхилам цэцэгсийн үнэр ханхална. Тэнд олон төрлийн баглаа, таримал, тасалгааны болон бүх төрлийн ургамлын тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын 1500 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүн байв. Ихэнх нь дахин давтагдахгүй, өөр өөрийн онцлогтой ургамал аж.
2024-06-10