УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны мэдээллийг сонслоо. Танилцуулга мэдээллийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа болон албаны хүмүүс танилцууллав.
Мөн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн тавдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн "Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин гишүүдэд мэдээлэл өгөх гэж байна.