Манай улс 2017 оноос “Ганга нуурыг бохирдол, ширгэлтээс хамгаалах, урсцыг ньсайжруулах” төслийг хэрэгжүүлсэн. Хоёр орчим тэрбум төгрөгийн төсөвтэй уг төслийн хүрээнд нуурыг хүн, малын хөлөөс хамгаалах зорилготой хашаа, хамгаалалтын зурвас татах, тухайн бүсэд оршин суудаг айлуудыг бэлчээрийн зориулалттай худагтай болгох, ургамал, хагшаасны судалгаа хийх, мод, бут тарих зэрэг ажлуудыг хэрэгжүүлсэн юм. Үүний үр дүнд Ганга нуурын усны түвшин нэмэгдэн, урсац ньтогтворжиж, урьдын адил жил бүр олон мянган хун чуулдаг болсон. Одоо тухайн бүсэд байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, элсний нүүдлийг хязгаарлах ажил тогтмол хийж байгааг Усны газраас мэдээлэв.
Элсний нүүдлийг хязгаарлах төгөл байгуулах зорилгоор өнгөрсөн онд нуурын ойр орчимд 7200 гаруй мод тарьсан бол энэ жил 12 000 мод суулгахаар төлөвлөжээ. Энэ ажлыг ойн мэргэжлийн “УБТ гарден” ХХК хариуцаж байна. Шинээр тарьсан мод, бутнуудын ургалтыг дэмжих зорилгоор тухайн бүсэд усалгааны систем бий болгох, нуурын эрэг орчмыг тохижуулах ажлыг энэ сард багтаан эхлүүлэхээр зэхэж буй аж.
Н.Мишээл