Израиль Иранд цохилт өгөхөд бэлэн болсон тухай CBS News эх сурважийг дурдан мэдээлэв.
"Израиль Иранд байлдааны ажиллагаа явуулахад бүрэн бэлэн байна гэж АНУ-ын албаныханд мэдэгдсэн" гэж хэвлэлд бичжээ.
Улмаар Иран хөрш Ирак дахь Америкийн зарим объектод хариу цохилт өгч магадгүй гэж Вашингтон хүлээж байгаа аж.
"АНУ Иранд байрлаж байгаа зарим цэргийн албан хаагчдаа тус бүс нутгийг орхин явахыг зөвлөсөн шалтгаануудын нэг нь энэ" гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Ингэхдээ Израилийн албаныхан байлдааны ажиллагаа эхэлж магадгүй гэсэн мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан гэж тэмдэглэжээ.
Өмнө нь Washington Post сонин мэдээлэхдээ Ерөнхийлөгч Дональд Трампад мэдэгдэлгүйгээр Ираны цөмийн байгууламжид өгөх Израилийн цохилтоос Нэгдсэн улс болгоомжилж байна гэсэн байна.
Хэвлэлд онцлон тэмдэглэснээр, ийм үйлдэл нь Вашингтон, Тегераны хоорон дахь хэлэлцээрийн үйл явцад сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Хоёр улс Оманы зуучлалаар Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар таван удаагийн шууд бус хэлэлцээ хийсэн.
Хамгийн сүүлд 5-р сарын 23-нд Ромд болсон уулзалтын дараа Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи хэлэлцээрт ахиц дэвшил гарахад саад болж асуудлыг арилгахад тус болох Оманы санал болгосон механизмуудыг танилцуулсан байна. Ийм ахиц дэвшил нэг эсвэл хоёр үе шатны дараа гарах боломжтой гэж Ираны сайд хэлжээ. Гэвч гол гацсан зүйл нь Ираны уран баяжуулах боломжийн асуудал байв.
АНУ Иранд цөмийн зэвсэг бүтээх боломж олгохгүй байхыг хэлэлцээрийн үеэр эрмэлзэлж байгаа бол Тегеран эл бодлогыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд АНУ-ын зүгээс тавьсан хориг арга хэмжээг цуцлуулахыг эрэлхийлж байна.