Энэ улирлын Азийн аваргуудын лигийн шилдэг найман багийн тоглолт “Coca-Cola аrena”-д болно. BCL Азийн зүүн бүсийн аварга “Хасын хүлгүүд” багийнхан A хэсэгт өнгөрсөн жилийн БНХАУ-ын CBA лигийн аварга “Zhejiang lions”-ын тоглогчдыг хожиж, Ираны супер лигийн алтан медальт “Tabiat” багт хоёр оноогоор ялагдан хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа. Шөвгийн наймын сугалааг явуулахдаа хэсгийн шатыг амжилтаар тэргүүлсэн хоёр багийг D, дараагийн багуудыг мөн амжилтаар нь E, F, G сагсанд хуваарилсан. Монголын баг хэсгийн шатны амжилтаараа гуравт жагсаж, E сагсанд орсноор F сагсны “Meralco bolts” багийнхантай таарав. Тэд B хэсэгт эзэн орны “Shabab al Ahli” болон Японы “Utsunomiya brex” багтай тоглосон. Багууд нэгнээ тойрч хожсоноор бөмбөгний зөрүүгээр хоёроор хасагдах шатанд шалгарсан юм. Манайхаас “Хасын хүлгүүд-Broncos pro basketball” багийнхан эхний өдрийн дараах байдлаар Азийн аваргуудын лигийн хүснэгтийн I байрт жагсаж буй. Гурван хэсгийн эхний тойргийн тоглолтоос хамгийн сүүлд буюу IX байрт орсон баг хасагдаж, үлдсэн найм нь II тойрогт нугалаа байдлаар шууд хасагдахаар тоглоно. Үүнээс дөрвөн баг тоглолтоо үргэлжлүүлж, медалийн төлөө өрсөлдөх юм.