Маргааш буюу зургаадугаар сарын 17-ны Мягмар гарагт нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн болон Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ, Баянцагаан сумын зарим айл өрх, ААН-үүдийн цахилгаан эрчим хүчийг тасалж, шугам тоноглолд засвар хийх тул хэрэглээгээ зохицуулахыг "УБЦТС" компаниас зөвлөлөө.
Засварын ажил байршлаасаа шалтгаалж 09:00-19:00 цагийн хооронд үргэлжилнэ. 2025 оны зургаадугаар сарын 17-нд цахилгаан эрчим хүч тасрах байршлууд:
Зургаадугаар сард цахилгаан эрчим хүчний шугам тоноглолд засвар хийх дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж харах боломжтой. "УБЦТС" ТӨХК нь Улаанбаатар хот, Төв аймгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна.