Дутуу төрөлт, сэргийлэлт ба дутуу нярайн менежментийн шилдэг туршлага сэдэвт олон улсын сургалт манай улсад хоёр өдөр болж өндөрлөлөө. Сургалтад ДЭМБ, Ази, Номхон далайн Перинатологийн нийгэмлэгүүдийн холбоо, Монголын перинатологийн нийгэмлэг болон 21 аймгийн эх, нярайн эмч нар оролцжээ. Монголд 1000 амьд төрөлтийн 20 хүртэл хувийг дутуу нярай эзэлж байгааг ЭМЯ-наас анхааруулсан.
Дутуу төрөлтийг бууруулж, урьдчилан сэргийлэхэд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийнэрүүлмэндэданхаарах, жирэмслэхэд бэлдэх тусламж, ургийн перинатол оношилгоог сайжруулах хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд онцлов. Тухайлбал, энэ үеэр “имж эх” асаргааны сайн туршлагыг хуваалцсан юм. Эл асаргаа ньнярайн эндэгдлийг 40, үжлийг 65, гипотермийг 72 хувьбууруулдаг аж. Мөн эмнэлэгт эргэн хэвтэх тохиолдлыг 58 хувьбууруулж, хөхөөр дагнан хооллолтыг 20 хувьдэмжиж, нярайн өсөлтийг түргэсгэдэг байна. Дутуу төрсөн нярайг арьсаар хүрэлцүүлэх буюу “имж эх” асаргаа ньхүүхдийг дулаан байлгах, халдвараас сэргийлэх зэрэг ач холбогдолтой.
Энэ асаргааг дутуу төрсөн нярайд зориулан 2001 оноос эмчилгээнд нэвтрүүлжээ. Үүнийг эцэг, эхчүүдэд сайтар сургаснаар нярайн эндэгдлийг бууруулах, аврах ач холбогдолтой юм. Үүний хүрээнд манай улс зургаадугаар сарын эх, нярайн эрүүл мэндийн сар болгон зарлажээ.
Ч.Болор