Улаанбурхны эсрэг вакциныг 6-8 сартай хүүхдүүдэд хийж эхэлсэн талаар Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Энэ талаар тус яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Улаанбурхан өвчлөлийн нийт тохиолдлын 71.2 хувь нь вакцинд хамрагдаагүй, таван хувь нь дархлаажуулалтын нас болоогүй буюу есөөс доош сартай хүүхдүүд байна. Уг өвчний улмаас өнөөдрийн байдлаар таван хүүхэд нас барсан. Тэдний дөрөв нь есөөс доош сартай буюу вакцин хийлгэх нас нь болоогүй хүүхдүүд байсан. Тиймээс вакцин хийлгэх нас болоогүй хүүхдүүдээ улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд тус өвчний эсрэг вакциныг хийх шийдвэр гаргаад улс даяар хэрэгжүүлж эхэллээ. Иймд харьяа өрх, сумын Эрүүл мэндийн төвүүдийн дархлаажуулалтын нэгжүүдэд хандан 6-8 сартай хүүхдүүддээ вакцин хийлгэх боломжтой” гэв. Ташрамд дуулгахад, одоогийн байдлаар улаанбурхны 7174 тохиолдол бүртгэгдэж, 5447 нь эдгэрсэн байна. Эмнэлэгт 626 иргэн, өрх, сумын Эрүүл мэн¬дийн төвийн хя¬налт дор 1099 хүн гэрээр эмчлүүлж буй аж.
Ч.Болор