Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг ҮСХ-ноос танилцууллаа. Тодруулбал, энэ оны эхний таван сард манай улс 142 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 5.4 тэрбум, импорт 4.5 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 884.5 сая ам.долларын ашигтай гарчээ. Ха¬рин экспорт өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар буюу 932.9 сая ам.доллароор буурсан аж. Үүнд нүүрс 1.6 тэрбум, ноолуур 61.9 сая, боловсруулаагүй газрын тос 31.1 сая, хонь, ямааны мах 20.2 сая, төмрийн хүдэр, баяжмал 16.2 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна. Импорт өмнөх оны мөн үеийнхээс 144.5 сая. ам.доллароор өсөхөд суудлын автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги, гар утас, согтууруулах ундааны ахиу борлуулалт хөшүүрэг болсон аж. БНХАУ-д экспортолсон барааны 45.8 хувийг нүүрс, 37.2 хувийг зэсийн хүдэр, баяж-мал эзэлж байгаа бол Швейцарьт экспортолсон барааны 99.6 хувийг хагас боловсруулсан алт эзэлж байгаа юм.
Д.Сэлэнгэ