Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Цахим залиланд өртөхгүйн тулд таны ЗААВАЛ мэдэх ёстой зүйлс

Цахим шилжилт хурдасч, санхүүгийн үйлчилгээ илүү хялбар болохын хэрээр иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашигласан цахим залилангийн тоо огцом өсөж байна. Сүүлийн үед залилагчид "хүний сэтгэл зүй" дээр тоглолт хийх буюу сошиал инженерчлэлийн аргуудыг түлхүү ашиглах боллоо.
2026-05-14

“Шинэ Монгол-3” бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүллээ

“Шинэ Монгол-3” сургууль “Тэнгэр капитал ҮЦК” болон “Ишизүэ” компанитай хамтран 13 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлэх бондын анхдагч зах зээлийн арилжааг өчигдөр эхлүүлж, Монголын хөрөнгийн биржид цан цохих ёслол зохион байгууллаа.
2026-05-14

Уран барималч Ө.Бүрэнжаргал “Халдвар” бие даасан үзэсгэлэн гарч байна

Уран барималч, зураач Өлзийбаярын Бүрэнжаргалын “Халдвар” бие даасан үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ. Урлаг хэмээх зүйл хүний сэтгэл, ухамсарт хэрхэн “халдварлаж”, дотоод ертөнцийг өөрчлөх хүчтэйг уран сайхны хэлээр илэрхийлэхийг тэрээр зорьсон бөгөөд хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдээ үзэсгэлэнд дэлгэсэн байна.
2026-05-13

ХААН Банкны хамт олон “Тэрбум мод тарих үндэсний өдөр”-өөр мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Монголбанк болон арилжааны банкууд дэмжин ажиллаж буй билээ. “Тэрбум мод сан”-гаас зохион байгуулдаг “Тэрбум мод тарих үндэсний өдөр”-өөр Баянзүрх дүүрэгт байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд 400 орчим хүн 1,000 гаруй мод тарилаа.
2026-05-12

Дэлхийн зах зээлд нэг тэрбум баррель газрын тосны хомсдол үүсээд байна 

АНУ, Израил болон Ираны хооронд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөний улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд дэлхийн зах зээлд нэг тэрбум орчим баррель газрын тосны хомсдол үүссэнийг Саудын Арабын “Saudi aramco” компаниас мэдээллээ.
2026-05-12

“Инвескор” компани хувьцаагаа 1:10 харьцаагаар хуваах нь 

Инвескор” хувьцаат компанийн хувьцааг 1:10 харьцаагаар хуваах стратегийн шийдвэрийг ТУЗөөс нь гаргаж, хувьцаа эзэмшигчдээрээ дэмжүүлжээ. Ингэснээр өдгөө зах зээлд байгаа 75.74 сая ширхэг үнэт цаас нь 757.4 сая болж нэмэгдэх аж.
2026-05-04

Валютын бонд, гадаад зээлийн 25 хувийг заавал байлгах эх үүсвэрт тооцно 

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс банк­нуудын заавал байлгах нөөцийн хэмжээнд өөрчлөлт оруулснаа өчигдөр мэдээллээ. Тодруулбал, банкнуудын гадаад зах зээлээс 2026 оны аравдугаар сарын 1-нээс хойш татсан 1-3 жилийн хугацаатай валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн 25 хувьтай тэнцэх дүнг заавал байлгах нөөцөд хамруулахаар болжээ.
2026-04-29

Махны экспорт өсөж, өнгөрсөн онд борлуулалтын орлого нь 345.3 сая ам.доллар болсон байна 

Монгол Улсын махны экспорт 2025 оны эцсийн байдлаар 85 624 тоннд хүрсэн нь өнгөрсөн оныхоос 20 хувиар өссөн үзүүлэлт болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
2026-04-24

Дундаж цалин баруун бүсэд хамгийн бага буюу 1.8 сая төгрөг байна

Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээс цалин хөлсний бүтцийн 2025 оны судалгааны тайланг мэдээлэв. Судалгаанд нийт 2409 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан бөгөөд үүний 930 нь орон нутгийнх аж. Судалгааны түүвэрт дээрх байгууллагын 28 141 ажилчин хамрагдсаны 51.3 хувь эрэгтэй, 99.5 хувь нь байнгын хөдөлмөр эрхлэгч гэнэ.
2026-04-23

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн 300 тэрбум төгрөгийн бондыг арилжив 

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гаргасан 300 тэрбум төгрөгийн МТZ бондыг арилжиж дууссаныг Зам, тээврийн яам (ЗТЯ)-наас мэдээллээ. Энэ нь Монголд анх удаа төрийн өмчит компани өөрийн хөрөнгөөр баталгаа гаргасан, жилийн 17 хувийн хүүтэй өрийн хэрэгсэл аж.
2026-04-21

Төгрөгийн хадгаламж жилд дунджаар таван их наядаар өсжээ

Мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 49.4 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.3 хувиар өсжээ. Үүнд төгрөгийн хадгаламж 4.9 их наяд төгрөг буюу 22.1 хувиар нэмэгдэн, 27 их наядад хүрсэн нь голлон нөлөөллөө. Харин валютын хадгаламж 5.5 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар ахисан үзүүлэлт болжээ
2026-04-16

Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа тээврийн гол судас гэгддэг Ормузын хоолойг бүслэн хаахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэнээр зах зээл дэх хөнгөн цагааны ханш огцом өсөж, сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрээд байна.
2026-04-15

БНСУ-ын “Kakao” банк Монголын зах зээлд үйлчилгээгээ нэвтрүүлнэ 

“Kakao” банк өдгөө хиймэл оюуны технологийг үйл ажиллагааныхаа гол чиглэл болгож, 27 сая гаруй хэрэглэгчтэй аппликэйшнээ санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хэлний загвартай холбохоор ажиллаж байна. Ингэснээр хэрэглэг­ чид төвөгтэй цэс ашиглахгүйгээр чатботоор дамжуулан хүсэлтээ ойлгуулж, үйлчилгээгээ хурдан авах боломж бүрдэх юм.
2026-04-10

ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковийг /2026.04.10/ хүлээн авч уулзлаа. 
2026-04-10

“Монголын эдийн засаг энэ онд таван хувиар өснө”

Дэлхийн банкнаас “Монголын эдийн засгийн тойм” тайланг өчигдөр танилцууллаа. Тус тайланд 2026 онд Монгол Улсын ДНБ таван хувиар өсөхийг дурджээ. Энэ нь өнгөрсөн жилийн 6.8 хувийн өсөлтөөс буурах үзүүлэлт боловч эдийн засаг харьцангуй тогтвортой байх гэнэ.
2026-04-10

Хайгуулын ажлыг хамгаалах, хандлагаа өөрчлөх шаардлагатай байна

Манай улс төсвийнхөө 30 гаруй хувийг уул уурхай салбараас бүрдүүлдэг. Түүнчлэн нийт экспортын 90 орчим хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж, захиран зарцуулж буй гурван төгрөг тутмын нэгийг нь эл салбараас босгодог гэсэн үг. Эрдэс баялгийн нийлүүлэлтийн дийлэнх нь түүхий нүүрс, зэс.
2026-04-03

Гянтболдын үнэ долоо хоногт 32 хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрэв

Вольфрам буюу гянтболдын үнэ гуравдугаар сарын сүү­лийн долоо хоногт 32 хувиар өсөж, бүх цаг үеийн түү­­ хэн дээд хэмжээнд хүрчээ. 2025 оны эхнээс хойш өнөөг хүр­тэл гянтболдын үнэ нийтдээ 557 хувиар өсөж, 65 хувийн агууламжтай баяжмал нь тонн тутамдаа 130 мян­ган ам.доллар даваад байна.
2026-04-02

“Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн стратеги боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Хөрөнгийн зах зээлийг урт болон дунд хугацаанд тогтвортой, үе шаттайгаар хөгжүүлэх, зах зээлийн үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос Олон улсын санхүүгийн корпорацтай (ОУСК) хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичгийг өчигдөр байгууллаа. Үүний хүрээнд “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн стратеги боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлж, салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох таван жилийн иж бүрэн стратеги боловсруулах аж.
2026-03-31