Өрхийн дундаж орлого, зарлага өссөн гэв
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийг танилцууллаа. Тодруулбал, тайлант хугацаанд манай улсын нийт өрхийн дундаж орлого 1.9 сая төгрөг байсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 71 700 төгрөгөөр өссөн дүн аж. Үүнд цалин хөлс 79 400, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9400 төгрөгөөр өссөн нь түлхүү нөлөөлжээ. Мөн нэг өрхийн сарын бодит зарлага 1.9 сая төгрөг болж 2024 оны мөн үеийнхээс 93 700 төгрөгөөр мөн өссөн байна. Уг өсөлтөд хүнсний бус бараа, үйлчилгээний зардал хамгийн их буюу 84.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн гэнэ.
2025-11-18
Б.Жавхлан: Хасвал нэмнэ, нэмбэл хасна гэсэн зарчмаар ажиллаж, төсвийг баталлаа
Монгол Улсын 2026 оны төсвийг УИХ-аар баталсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй сайд нар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. Засгийн газрын анх өргөн барьсан төсвийн төсөлд УИХ зарим засвар хийж, макро үзүүлэлтийг сайжруулсан хэмээн Сангийн сайд үзэж буй. Төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг байсныг 1.1 болгон бууруулж баталсан аж.
2025-11-17
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлнө
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд яаралтай горимоор УИХ-д өргөн барихаар болсон байна. Олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах боломжийг уг хуулиар бүрдүүлэх аж.
2025-11-13
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав
Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа эргэлт 21.5 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 5.2 хувиар буурсан дүн болсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ
2025-11-11
Бизнесийн ёс зүй, хариуцлага нь хөрөнгө оруулалтын чухал шалгуур гэв
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төв, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Бизнесийн ёс зүй, комплаенсын үндэсний III форум”-ыг өчигдөр зохион байгууллаа. Тус форум нь Монгол Улсад байгаль орчин, нийгэм, засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, ёc зүйтэй, хариуцлагатай бизнесийн орчныг төлөвшүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын бодлого, туршлага, шийдлүүдийг хуваалцах чухал талбар болдог.
2025-11-07
Үндэсний хувьчлалын сан нь нэгж эрхээ эргүүлэн худалдан авна
Үндэсний хувьчлалын сан (ҮХС) буюу хамтын хөрөнгө оруулалтын сан нь Компанийн тухай хуулийн дагуу, МХБ-ээр дамжуулан өөрийн нэгж эрхээ зах зээлээс эргүүлэн татахаар болжээ. Тодруулбал, нэгж эрхийн зах зээлийн ханш нь тухайн үеийн цэвэр хөрөнгийн үнэлгээний 15-аас бага хувиар үнэлэгдэж байвал зах зээлээс эргүүлэн авах юм байна. ҮХС нь өдгөө 50 сая ширхэг нэгж эрх гаргасан бөгөөд үүнийхээ таван хувийг энэ оны дуустал худалдан авах аж.
2025-11-05
Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ буурчээ
Монголбанк энэ оны аравдугаар сард 2.83 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.3 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 722.6 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс нь 1533 кг үнэт металл худалдан авчээ.
2025-11-05
Макро зохистой бодлогын хэмжээнд өөрчлөлт оруулахгүй гэв
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос макро зохистой бодлогын асуудлыг тусгайлан хэлэлцсэн анхны хурлаа өчигдөр хийлээ. Уг хурлаар гадаад, дотоод нөхцөл байдал, банк, санхүүгийн салбарт үүсэж болзошгүй эрсдэлийг тооцон макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүй гэж шийдвэрлэжээ.
2025-10-31
Дотоод үнэт цаасыг арилжин найман тэрбум төгрөг төвлөрүүлнэ
Засгийн газрын богино болон дунд хугацаат дотоодын үнэт цаасны (ЗГДҮЦ) анхдагч зах зээлийн арилжааг энэ сарын 29-нөөс эхлүүлэхийг МХБ-ээс мэдээллээ. Тодруулбал, богино буюу 52 долоо хоногийн хугацаатай, хямдралтай, нэг бүр нь 100 000 төгрөгийн ханштай, 40 000 ширхэг, нийт дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгох аж.
2025-10-28
Эдийн засгийн эрх чөлөө: Швед яагаад чадав
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд санал авах үйл явц ид өрнөж байна. Энэ удаад туc хуулийн төслийн зүйл, заалтыг шүүж, “шуудайд хийсэн үхрийн эвэр шиг” заалтуудыг онцолж, дутуу орхисон зүйлийг гоочлохоос илүүтэй, яагаад Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтийг сайжруулах ёстой, үүний тулд Шведийн туршлагаас юу суралцаж болох тухай өгүүлэхийг зорилоо.
2025-10-27
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан
Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу 30 орчим грамм алтны үнэ 4300 ам.доллароос давж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Ингэснээр уг металлын ханш зургаан сарын хугацаанд 40 орчим хувь, жилийн дотор бараг хоёр дахин өссөн үзүүлэлт боллоо. Улмаар 2026 оны эцэст 5000 “ногоон”-оос давах магадлалтайг ч шинжээчид дурдсан. Дэлхий дахинд хамгийн аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог, эдийн засгийн чадавхыг илэрхийлж, валютын нөөц болдог алтны үнэ ийнхүү өссөөр буйтаатай мөчлөгийг бид хэрхэн ашиглаж байна вэ. Алттай холбоотойгоор төрөөс баримталж буй бодлогыг сонирхлоо.
2025-10-24
“Санхүүжүүлэх төсөл нэг бүрийг сайн нягтлах шаардлагатай”
Улс төсвийг хэлэлцэн, батална гэдгийг энгийнээр хэлбэл нэгэн айл өрх ирэх жилд олох бүх орлогоо тооцон, хэнд, ямар ажил хийхэд хэдэн төгрөг зарцуулах, аль өр төлбөрөө барагдуулах, юу худалдаж авах, хаана хөрөнгө оруулах вэ гэх мэтээр хуваарилна гэсэн үг. Орлогын зарцуулалтыг гаргахдаа эрэмбэлэн, нэн тэргүүнд шаардлагатай зүйлсэд хөрөнгө зарахыг хичээх нь зүй. Мөн шинээр худалдан авах зүйлс нь урт хугацаанд өгөөжтэй, амьдралын чанарыг нь дээшлүүлж, эрүүл саруул, урт наслуулахад хэрэгтэй байвал зохих нь мэдээж.
2025-10-23