Өнгөрсөн онд 4463 хос гэрлэлтээ цуцлуулжээ
Гэр бүлийн тухай хуулиар өнгөрсөн онд 6520 хэрэг хянан шийдвэрлэсний 4463 нь гэрлэлт цуцлах ажиллагаа байсныг салбарын яамнаас өчигдөр мэдээлэв. Тэдний 70 хувь нь хүүхэдтэй хосууд байсан аж.
2025-08-22
"Робокон" тэмцээнийг үнэгүй үзэх боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын тэмцээний хэвлэлийн бага хурал боллоо. Уг тэмцээн наймдугаар сарын 22-носс 26-ны өдрүүдэд манай улсад зохион байгуулагдана.
2025-08-22
Сингапурын Гадаад болон дотоод хэргийн Төрийн ахлах сайд айлчилж байна
Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад болон Дотоод хэргийн яамны Төрийн ахлах сайд Сим Анн манай улсад айлчилж байна. УИХ дахь Монгол-Сингапурын парламентын бүлгийн дэд дарга Д.Энхтүвшин өчигдөр түүнийг хүлээн авч уулзсан байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй юм. Сингапур нь Зүүн өмнөд Ази дахь манай чухал түнш бөгөөд уг бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг буюу АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн орон.
2025-08-22
Морьт харвааны адууг хулгайлсан хүмүүсийг дахиж шалгуулахаар болжээ
Монголын үндэсний морьт харвааны тамирчдын унадаг 18 агтыг хулгайлсан хэрэг өнгөрсөн зургаадугаар сард гарч, олон нийтийн сүлжээнд хүмүүсийн анхаарлыг татаж байсан билээ. Уг хэргийг морьт харваач залуу тэргүүтэй таван хүн үйлдсэнийг цагдаагийнхан илрүүлэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрынхан мөрдөн шалгаж буй. Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарыг тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12-3.2 дахь хэсгийн мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн гэх заалтыг үндэслэн яллагдагчаар тооцсон бөгөөд тухайн үед нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ шүүх авч байв.
2025-08-22
Азийн залуучуудын наадамд тэмээний уралдааны шинэ төрөл нэмжээ
Азийн залуучуудын наадмыг өнөө жил Бахрейн улсын нийслэл Манама хотод зохион байгуулахаар болсон билээ. Аравдугаар сарын 22-31-нд гурав дахь удаагаа зохиогдох тус тэмцээнд 45 орны 4000 гаруй тамирчин спортын 24 төрлөөр 253 багц медалийн төлөө өрсөлдөх аж.
2025-08-21
Оршуулгын үйлчилгээ эрхлэгч компаниуд холбогдох журам, стандартыг мөрдөхгүй байгааг илрүүлэв
Нийслэлийн хэмжээнд нийт 32 байршилд 1130 га газрыг оршуулгын зориулалтаар ашиглаж байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер Г.Батзориг мэдээллээ. Үүнээс зөвшөөрөлтэй 10, зөвшөөрөлгүй долоо, хаагдсан оршуулгын газар зургаа байгаа аж. Улаанбаатар хотыг болон тойрсон оршуулгын газар энэ мэт олон буй учраас нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хянан шалгаж, үнэлгээ хийснийг тэрбээр хэлсэн.
2025-08-21
Улаанбаатарт 20-28 мм хур тунадас буулаа
Улаанбаатар хотод өчигдөр их хэмжээний бороо үргэлжлэн орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүйг цаг уурын байгууллагаас өмнөх өдөр нь сэрэмжлүүлсэн билээ. Тэгвэл өчигдрийн 14.00 цагийн байдлаар усархаг бороо 11 аймгийн 78 сумын нутаг, нийслэлийг хамран орсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Үүний улмаас Улаанбаатар хот орчимд Туул голын усны түвшин өмнөх өд¬рийнхөөс 10 см-ээр нэмэгдсэн бол Хэнтий, Дорнодын нутаг дахь Улз гол үерийн аюултай түвшинд хүрчээ.
2025-08-21
Уул уурхайн салбарын 54 төсөлд 4.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай
Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-аас тус салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийн мэдээллийг олон нийтэд танилцууллаа. Үүнд уул уурхайн 49 аж ахуйн нэгжийн 54 төсөлд нийт 4.1 их наяд төгрөг шаардлагатай байгааг дурджээ. АМГТГын кадастрын бүртгэлийн системд өмнөх оны жилийн эцсээр 1216 аж ахуйн нэгжийн 1759 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байж.
2025-08-21
Эмэгтэй улс төрчдийн нэр хүндийг унагагчид
Манай улсын түүхэнд анх удаа парламентын гишүүдийн 25 хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байна. УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийг холимог системээр зохион байгуулан, тойрогт нэр дэвших 78 хүний 30-аас багагүй хувь нь бүсгүйчүүд байх квот тогтоосон билээ. Мөн намын жагсаалтаар нэр дэвшүүлэх хүмүүсийг заавал хүйсээр сөөлжүүлэхээр тусгасан. Хүйсийн тэгш эрхийг хангах талаар хууль, эрх зүйн орчиндоо ийм дэвшилт өөрчлөлт оруулсны үр дүнд өнөөдөр УИХ-д 32 эмэгтэй сууж байна. Тэдний 24 нь намын жагсаалтаар буюу автоматаар, үлдсэн найм нь тойрогт өрсөлдөн, иргэдийн шууд саналаар УИХ-ын гишүүн болсон юм.
2025-08-21
Тийболын ААШТ-ээс манай тамирчид алт, мөнгө, хүрэл медаль зүүв
Японы Токушима хотноо энэ сарын 16-18-нд зохион байгуулсан тийболын 16 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын баг, тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, Баянгол дүүргийн SK клубийнхэн алт, Сүхбаатар дүүргийн “Demons” клубийнхэн мөнгөн медалийн эзэн болсон байна. Харин нийслэлийн “Peak” клубийн баг, тамирчид хүрэл медаль хүртжээ.
2025-08-20