Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн даншиг наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
2025-06-16
Зам засах нэрийдлээр зохиомол түгжрэл үүсгэж, иргэдийг чирэгдүүлж байна
Нийслэлчүүд өглөө бүр Улаанбаатар хотын хаа нэгтээ зам хэсэгчилж хаасан тухай гэнэтийн мэдээ сонсон бухимдаж, ажил албанаасаа хоцрох нь хэвийн үзэгдэл боллоо. Өмнөх орой нь нээлттэй байсан замыг өглөө хаасан байх нь түгээмэл. Гэвч иргэдэд энэ талаар урьдчилж огт мэдэгддэггүй. Гэнэтийн шийдвэртэй нүүр тулсан хүмүүсийн “яагаад ингээд түгжрээд байна аа”, “ажлаасаа хоцрох нь”, “жолооч оо, бууж болох уу” гэхчлэн тэвдсэн, бухимдсан яриа нийтийн тээврийн автобусаар нэг сонсогдох аж.
2025-06-13
Хүүхдийн баяраар дараах замыг түр хаана
“Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээний үеэр хүүхдүүдийн “Хүүхдийн ертөнц” парад болохоос гадна “Magic Mascot” энтертайнментын Уолт Диснейн үлгэрийн баатруудын “Magic Dream” парад болно. Үүнтэй холбоотойгоор зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.
2025-05-30
Явган замын эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн
Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд 186.839 ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар есөн байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна. Явган замын ажилтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар Сүхбаатарын талбай орчимд ажиллалаа.
2025-05-29