Азийн физикийн олимпиадын багаж төхөөрөмжийг ашиглажээ
Улсын физикийн 35 дугаар олимпиадыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумд энэ сарын 8-11-нд зохион байгууллаа. Аймаг, бүсийн хэмжээний 11 удаагийн олимпиадад оролцож, шалгарсан шилдэг 45 багш, 98 сурагч үүнд өрсөлдсөн юм. Энэ удаагийн олимпиадад Улаанбаатар хот болон зохион байгуулагч Хөвсгөл аймгаас хамгийн олон суралцагч өрсөлджээ.
2024-05-13
Мэргэжлээрээ гадаадад ажиллаж буй иргэдийн олонх нь Монголд ирэхийг хүсэхгүй байна
Гадаад харилцааны яамны 2023 онд гаргасан мэдээллээр Монгол Улсын 220 мянга гаруй иргэн хилийн чанадад сурч, ажиллаж байгааг дурджээ. Үндэсний статистикийн хорооноос 2023 онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1900 гаруй иргэнээс судалгаа авахад 18-23 насныхан суралцах, 30-50 насныхан хөдөлмөр эрхлэхээр гадаад улсад амьдарч байгаа гэх хариулт өгчээ.
2024-05-13
Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ
Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөх тусгай шалгалт тогтоосон товын дагуу өнөөдөр 09:00 цагт эхэллээ.
2024-05-13
Монголд ирсэн дугуйтай аялагч зодуулжээ
Улаанбаатараас Португал хүрэх дугуйтай аяллаа эхлүүлээд байсан нэгэн жуулчин орон нутгийн иргэнд зодуулж, гэмтсэн явдал гарчээ. Тэрбээр энэ талаар цахим хуудсандаа “Би хоёр хоног аялж, 200 км зам туулсны эцэст дөрөвдүгээр сарын 29-нд Өндөрширээт (Төв аймгийн) тосгоны захад хээр хоноглож байгаад хүчирхийлүүлж, зодуулсан. Улмаар ходоод, гэдэсний замын цочмог үрэвсэлтэй гэсэн оноштойгоор тосгоны эмнэлэгт гурав хоног хэвтэж эмчлүүлсэн. Маш их шингэн алдсан тул намайг Улаанбаатар луу шилжүүлж, эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд энэ хугацаанд эмчийн хяналтад байлаа
2024-05-13
Жижиг арал болон Африкийн орнууд боловсон хүчнээ хамгийн ихээр алдаж байна
Хөгжиж буй болон буурай орны иргэд мөнгө болон амьдралын таатай нөхцөлтэй улс орныг сонгож, цагаачилсан тоо баримтыг хэмждэг “Brain Drain Index"-р манай улс 2007-2023 оны дүнгээр 177 орноос 123 дугаарт жагссан байна. FDI-ийн 179 орны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн дүнгээс харвал өнгөрсөн онд ур чадвартай, боловсролтой мэргэжилтнүүдээ хамгийн ихээр алдсан 10 орны тал нь жижиг арлын хөгжиж буй мужууд байв.
2024-05-13
Бүх нийтээрээ дөрвөн сая мод тарихаар нэгдлээ
Жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт тэмдэглэдэг уламжлалтай Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 11-нд тохиолоо. Манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлсэн 2021 оноос хавар, намрын мод тарих өдрүүдийг урьдынхаас өргөн хүрээг хамруулан, 7-14 хоногт зохион байгуулах болсон юм
2024-05-13
Гурван сурагч дэлхийн аварга боллоо
Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Перу улсын Лима хотод болж, монгол хүүхдүүд шагналын хур буулгалаа. Тодруулбал, монгол сурагчдаас гурван хүүхэд дэлхийн аварга болсон байна. Долоон настай охид, хөвгүүдийн ангиллын тэмцээний аль алинд нь монгол сурагчид алтан цом хүртсэн байна. Хөвгүүдийн ангилалд Монголын шатрын “Стейниц” академийн Б.Учрал, охидынход Хөвсгөл аймгийн тамирчин Н.Аз-Эрдэнэ нар дэлхийн аварга болов
2024-05-13
“Эрс тэс уур амьсгалд тариалан эрхлэх нь шатар тоглохтой адил”
“Гэрийнхээ үүдэнд мод тарьчихсан. Сүүдэрт нь өглөөнийхөө цайг ууж сууна. Хаврын улиралд хүнснийхээ ногоог тариад, намартаа хураагаад авчихдаг өөрийн гэсэн бяцхан цэцэрлэгт хүрээлэнтэй болно” гэсэн зорилгоо цахим хуудсандаа хуваалцах хүн олон бий. Энэ нь их хотын бужигнасан амьдралаас холдож, хүний хөлөөс зайдуухан, амар тайван амьдрах боломж ч байж мэдэх юм. Мөн хүнснийхээ ногоог өөрсдөө тариад, хэрэглэхийг зорьдог хүмүүс ч байна. Олон хүний мөрөөддөг ийм орчныг бүрдүүлж, өөрсдийнхөө хэрэгцээний ногоо, жимс, жимсгэнийг тарихын зэрэгцээ нийслэлчүүдэд борлуулдаг айл цөөнгүй
2024-05-13
Хот тохижуулах чиглэлээр зарласан тендерүүд авлигачдыг өөгшүүлдэг
Нийслэл хэмээх их айлын хөрөнгө зоорийг ухаж, хулгайлж, хумсалж баяжигч олон. Үе үеийн хотын дарга нар нь зах замбараагүй газар олгож, төлөвлөлтгүй барилга бариулан, ашиглалтад хүлээж авахын тулд хээл хахуулиар шийдсээр ирсэн. Нэг бус дарга нь нийслэлийн өмчийг хувийнх мэтээр шамшигдуулж, хамаарал бүхий хүмүүс, тэдний ойр тойрныхны нэр дээр олгосон үйлдэлдээ хууль, шүүхийн байгууллагын хаалга татаж байв.
2024-05-13
Түр асрах байрыг өдий хүртэл засаж дуусаагүй байна
Барилгын эргэн тойронд төмөр торон хашаа барьжээ. Уг байрыг 800 сая төгрөгөөр тохижуулж буй гэх. Тэнд 5-6 хүн байрны ханыг шавардаж байлаа. Тэд засварын ажлаа эхлүүлээд долоо хонож буйгаа хэллээ. Их хэмжээний өтөг бууц байсан тул тэдгээрийг цэвэрлэхэд багагүй хугацаа шаардлагатай болжээ. Халаалтын системүүдийг нь Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрынхан шийдсэн гэнэ. Одоо ажиллаж байгаа хүмүүс нь энэ сарын 30-нд ажлаа дуусгана гэлээ. Энд тэндгүй овоолсон шороо, цемент байгааг нь харахад тэд хэлсэн хугацаандаа ажлаа амжуулж чадна гэдэгт итгэхэд бэрх.
2024-05-13
Архангайн дарга нарын хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлнэ
Архангай аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга асан, өдгөө ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга байсан Б.Өсөхбаяр, ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцээд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр боллоо. НПГ-ын хяналтын прокурор Э.Халиун, Г.Эрдэмбаатар нар эл гурван яллагдагчийн хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, хавтаст хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэн дээрх шүүхэд эсэргүүцэл бичсэнийг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзээд анхан шатны шүүхэд буцаав.
2024-05-13
Хашаандаа мод тарьж, жилд 200 кг чацаргана хураан авч байна
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Цэвэгжавын Мөнхжаргалынд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зочилов. Гэрийн эзэн Ц.Мөнхжаргал Гутлын үйлдвэрт жолооч, гэргий Ж.Бямбасүрэн нь чанар шалгагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ.
2024-05-13