Мариус Балан болон түүний хамтран бүжиглэгч Христина Мошенска нар нь олон жилийн турш Дэлхийн бүжгийн спортын холбооны чансааг тэргүүлж байгаа. Тэд латин бүжгийн Европын аварга шалгаруулах болон олон улс, ДАШТ-д тогтмол оролцож, эхний гурван байр эзэлдэг шилдэг хос бүжигчин юм. Дэлхийн дөрөв, гранд слам цуврал тэмцээний есөн удаагийн аваргаар шалгарсан тэд Монголын бүжгийн спортын тамирчидтай мэдлэг, ур чадвар, туршлагаа ирэхсарын22-24-ндсолилцоно.
Манай улсын дасгалжуулагчид Мариус Баланы бэлтгэл хийлгэдэг арга барил, техникээс суралцаж, мэдлэгээ ахиулан, туршлага хуримтлуулах боломж бүрдлээ. Бүжгийн спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, ХБНГУ-ын бүжгийн спортын холбооноос жил бүр Бремен хотод зохион байгуулдаг “WDSF danc-esport festival”-д 19 орны 150 хос өрсөлдөж, аваргаа шалгаруулав. Эл фестивальд Дэлхийн бүжгийн спортын холбооны гишүүн орнуудаас оролцогчдын тоо заадаггүй тул ямар ч насны тамирчид нээлттэй оролцдог. Энэ удаа “MR аcademy” клубийнхнээс Ч.Отгонбаяр, Х.Чимгээ нар 97, Ж.Пүрэвдорж, Г.Оюунцэцэг нар 107 дугаарт шалгарчээ.