Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Сүхбаатарын Эрдэнэцагаанаас тархсан түймэр Дорнодыг хамарч, хилийн бүсэд ойртжээ 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн Бөөрийн хөндий гэх газарт уржигдар 10.40 цагт дэгдсэн түймэр Дорнод аймгийн Матад су­мын Баян-Өндөр баг болон хилийн бүс орчимд тар­хаад байна.
2026-05-15

Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржийн холбогдсон гурав дахь хэрэгт торгох ял оноов

Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн холбогдсон гурав дахь хэр­гийг тус аймаг дахь Сум дундын шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулж, аймгийн төвийн иргэдийг цэвэр усаар хангах, бохир усыг зөөж тээвэрлэх, ариутгах үйл­ чилгээ үзүүлдэг “Онги-Ус сум” ОНӨААТҮГ-ын гүйцэт­гэх захирал асан Ц.Хоролсүрэнд нөлөөлөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, техникийн шаардлага хангаагүй, 42 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 73 саяар худалдан авах хууль бус үүрэг чиглэл өгсөн гэнэ.
2026-05-15

Х.Ирмүүн дэлхийн цуврал тэмцээнээс мөнгөн медальтай ирэх нь 

Финландын Пажулахти хотод үргэлжилж буй бо­ чигийн дэлхийн цуврал тэмцээнд Монголоос пара бочигийн үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлагад оролцож байна.
2026-05-14

Шорт трекийн тамирчид өмнөд хөршид хамтарсан бэлтгэл хийнэ 

Монголын тэшүүрийн холбоо өвлийн спортоос шорт трекийг хөгжүүлэх зорилгоор БНХАУ-ын спортын захиргаа, тэшүүрийн холбоотой хамтарсан олон улсын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Читэйхө хотод долоодугаар сарын 15-наас хойш хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөж байна.
2026-05-14

Шагайн харвааны цол, зэрэг олгох журмыг баталсан өдрөөс дагаж мөрдөнө 

Монголын шагайн харвааны холбооны тэргүүлэгчдийн ээлжит тав дахь хурлыг цахимаар явуулж, үндэсний шагайн харвааны цол, зэрэг олгох журмыг баталснаар салбар холбоо, зөвлөл, клубийн гишүүд, харваач өвлөн уламжлагчид журам батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр болсон.
2026-05-14

ХХОАТ-ыг нэг хувь болгон бууруулна

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачилсан Ж.Баярмаа тэргүүтэй УИХ-ын гишүүд өчигдөр мэдээлэл хийлээ. Нийт 32 гишүүн хамтран санаачилсан уг төсөлд ХХОАТ-ыг бууруулж нэг хувь болгох талаар тусгасан аж. Эдүгээ эл татварыг 10 хувиар тооцон авч буй. Энэ талаар гишүүн Ж.Баярмаа “Инфляцын өсөлт, төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор иргэдийн амьдрал хүндэрч байна.
2026-05-14

Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/83 дугаар тушаалаар албан хаагчдын “Эцэг, эхийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Тус зөвлөл нь албан хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих, ажил, амьдралын тэнцвэрийг хангахад чиглэн ажиллаж байна.
2026-05-14

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Гэвч тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зардлын хэмжээ болон тэнцвэржүүлсэн тэнцэлд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа төслүүдийн зардлыг тусгаж тооцдог. Төсвийн тухай хуулийн зохицуулалтаар импортыг орлож, үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөх чадамжтай, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, үр ашиг бүхий томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд хуульд заасан төсвийн зардал, тэнцлийн хязгаарыг давахаар байгаа нь тухайн төслүүдийг зогсонги байдалд оруулж  байгаа аж.
2026-05-14

Туул, Тэрэлж голын усны түвшин олон жилийн дунджаас бага байна 

Монгол орны томоохон гол, мөрний усны түвшин энэ сарын эхний 10 хоногийн байдлаар аажим татарсан үзүүлэлттэй байна. Хэдийгээр хайлсан цас, мөсний нөлөөгөөр зарим голын урсац үе үе нэмэгдэж буй ч ихэнх нутагт олон жилийн дунджаас доогуур түвшинд хүрчээ. Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эх авдаг Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Бэлтэс, Бүгсий, Шишгэд зэрэг голын усны түвшин сүүлийн 10 хоногт тогтмол буурсан аж.
2026-05-14

Бэлхээс Сэлх хүртэлх авто замыг маргаашаас хааж, шинэчлэх нь 

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг, зуслангийн бүс орчмын буюу Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх авто замыг энэ сарын 15-ны 00.00 цагаас 18-ны 05.00 цагийн хооронд хааж, бүрэн шинэчлэхээр болсныг нийслэлийн Замын хөгж­лийн газар (НЗХГ)-аас мэдээллээ. Иймд иргэд, оршин суугчдыг дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөв­лөв.
2026-05-14

Э.Батшугар: Эмнэлгүүдийн хуруу уншигч төхөөрөмж нь төрийн нэгдсэн 'Дан' системд огт холбогдоогүй байсан

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Нэг инээдтэй, намайг шок-нд оруулсан зүйл байна. Бид өмнө нь эмнэлэгт очоод хурууны хээгээ уншуулахад систем цаанаа иргэн Батшугарын хурууны хээ мөн эсэхийг Эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээлэлтэй тулгаж баталгаажуулдаг гэж боддог байлаа.
2026-05-14

Б.МӨНХТОГОО: Эмчийн буруугаас болж хүүгийн минь тархины эд, эс үхжиж, байнгын асаргаанд орсон

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын алдаанаас болж хүү нь насан туршийн асаргаанд орсон хэмээн түүний ар гэрийнхэн өчигдөр сэтгүүлчдэд хандав.
2026-05-14

Лам хүүхдүүдэд суурь боловсролыг заавал эзэмшүүлэхийн зэрэгцээ, монгол хэл, соёлын сургалтад хамруулна гэв

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны их сургуулийн дэргэдэх төрөлжсөн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
2026-05-14

Э.Гантөмөр бүх зайн төрөлд түрүүллээ

Спортын хутга шидэлт нь нүдний баримжаа, зайны мэдрэмж, булчингийн хя­налт болон анхаарал төвлөрлийг хөгжүүлдэг. Энэ нь Монголд сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй залуу спортын нэг.
2026-05-14

Шинэ орон сууцын үнэ 7.4, хуучин нь 10 хувиар өсжээ

Орон сууцын үнийн индекс энэ оны дөрөвдүгээр сард өмнөх үеийнхээс 9.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. Тодруулбал, шинэ орон сууцын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 7.4, өмнөх сарынхаас 0.4, хуучин байр өмнөх жилийн энэ үеийнхээс 10, өнгөрсөн сарынхаас 1.1 хувиар тус тус өсжээ.
2026-05-14

Агаарын бохирдол, замын түгжрэл, ногоон байгууламжийн чиглэлээр сайн жишгээ хуваалцахад бэлэн байна гэв

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Г.Жаргалсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотын Намын хорооны орлогч дарга, Ардын зөвлөлийн дарга хатагтай Фунг Ти Хонг Ха тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2026-05-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжил сонголт, хөдөлмөр эрхлэлтийн талаар зөвлөв 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн Мэргэжлийн боловсролын сургууль НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Манлайлалд хүрэх зам” төслийнхөнтэй хамтран мэргэжил сурталчлах өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Өдөрлөгт тусгай хэрэгцээт 14-18 насны 60 сурагч оролцож, мэргэж­­лийн боловсролын сургалт, хөдөлмөр эрхлэлтийн ирээдүйн чиг хандлага, өөрийн сонирхол, чадварт нийцсэн мэргэжил сонгоход шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө авсан байна. Мөн Мэргэжлийн боловсролын сургуулийн суралцагчид бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэжээ
2026-05-14

“Дронекон-2026” тэмцээний аваргууд тодров 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлого, код­ чиллын “Дронекон-2026” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 7-51 насны 750 оролцогч таван төрөлд ур чадвараа сорив.
2026-05-14