Финландын Пажулахти хотод үргэлжилж буй бо чигийн дэлхийн цуврал тэмцээнд Монголоос пара бочигийн үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлагад оролцож байна. Маргааш өндөрлөх тус тэмцээний ганцаарчилсан төрөлд манайхаас гурван тамирчин тоглосноос Х.Ирмүүн эрэгтэй чүүдийн BC2 ангилалд дөрвөн ялалт байгуулж, мөнгөн медаль хүртэв. Эмэгтэйчүүдээс Д.Дагмидмаа нэг ялан, хэсгээсээ гурваар гарсан бол Т.Мөнхдэмбэрэл хоёр хожиж, V байрт шалгарлаа. Тэд АНЭУ-ын Дубай хотод өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард болсон Азийн залуучуудын V пара наадмаас бочигийн уг ангилалд хү рэл медальтай ирсэн билээ.